Монголын хип хоп хамтлагийн шилдгүүдийн нэг бол Icetop хамтлаг юм. Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болох тус хамтлагийнхан урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй. Тэд 1998 оноос эхлэн үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр, түүн дотроо урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой” гэж үзэн 1998 оны аравдугаар сарын 13-ны өдөр найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ.
“Ice top” хамтлаг 1996 онд анх 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг байсан бөгөөд хоёр жилийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 13-нд найман гишүүнтэйгээр анхны хип хоп хамтлагуудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй.
ICETOP хамтлаг нь 1998-2011-он хүртэл 18 жилийн хугацаанд бие даасан 10 том тоглолтыг хийн үзэгч фенүүдийгээ байлдан дагуулсаар ирсэн.
Ингээд ICE TOP хамтлагийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1.icetop хамтлаг урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй
2. Хамгийн анхны дуу: “Санаа нэг”
3. Хамгийн анхны клип: “Хип хоп мандтугай” дууны клип
4. Хамгийн анхны цомог: 10 хит дуунаас бүтсэн “Шүтээн минь” цомог
5. Хамгийн анхны тоглолт: 2000 оны гуравдугаар сарын 18-нд “Санаа нэг” нэртэйгээр тоглож байсан.
6. Анхандаа тэдний дууг FM радио, телевизүүдээр цацдаггүй байсан. Энэ нь тухайн үеийн хүмүүс хип хопыг ойлгодоггүй байсны дээр хэт задгай үг хэллэгтэй гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байв.
7. Хамтлаг анх ОB, Коби, Татар, Ice cool, Thug зэрэг найман гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд гишүүд нь олон удаа солигдсон.
8. 2000-аад оны эхэн үеийг тэдний мандан бадралын үе гэж хэлж болно. Энэ үед тэд “Санаа нэг”, “Энэ миний хайр” зэрэг олон хит дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан бөгөөд одоогоор Ice top уран сандаа нийт 250 гаруй дуутай.
9. Тэд 2001 онд “Алтан шонхор” наадмын шилдэг хип хоп хамтлаг, 1998-2000 оны “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод” тэмцээнүүдэд тэргүүн байранд орж байжээ.
10. Хамтлагийн залуус байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн ажилд идэвхтэй оролцож, хандивын болон буяны тоглолтуудад олон удаа оролцож байсан.
11. Зарим нэг нь Ice top-ыг Монголд анхны регги дууг дуулсан хамтлаг гэдэг. Тэдний регги стилиэр дуулсан “Сүлжээ” дуу нь хар тамхи мансууруулах бодисыг олон нийтэд сурталчилсан хэмээн ихээхэн шүүмжлэлд өртсөн юм.
12. Хамтлаг 18 жилийн түүхэндээ Улаанбаатар хотод 14 бие даасан тоглолтоо хийсэн байдаг. Мөн 2006 онд ОХУ-ын “КАСТА”, БНСУ-ын “BABY VOX” зэрэг хамтлагтай хамтран тоглож байсан. Дээр дурьдсан тоглолтуудаас гадна Монгол Улсын 21 аймгаар хоёр удаа тойрон, Өвөр монгол, ОХУ, БНСУ, Англи, АНУ-д сурч, ажиллаж байгаа монголчууддаа зориулан аялан тоглолт хийсэн байдаг.
13. Хамтлагийн гишүүд гадны аян дээр дуу хийдгээ нуудаггүй. Тэдний анхны дуунуудын нэг “Энэ миний хайр” ч мөн та бидний хэлж заншсанаар “хулгайн дуу” аж. Тэд “Оникс” хамтлагийн хэд хэд бий.
14. 2006 он хүртэл Ice top тасралтгүй уран бүтээл хийж байсан ч “Гараа өргөцгөөе” тоглолтоосоо хойш тэд уран бүтээлээ түр завсарласан. Энэ үедээ тэд хэрэг төвөгт ихээхэн оролцолдож байсан нь тийнхүү уран бүтээлээ завсарлахад хүргэсэн гэж үздэг.
15. Хамтлагийн гишүүд удаа дараа хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан. Тухайлбал тэд 2007 онд “Харанга”-ын Лхагвасүрэн, Дижитал, Guys-666 хамтлагийн гишүүдийн хамтаар хар тамхи татсан, зарж борлуулсан гэх үндэслэлээр шалгагдсан юм. Мөн хамтлагийн гишүүн Коби хар тамхины нэг төрөл болох “мөс” (ice) хэмээх бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн гэх хэрэгт “Дижитал” хамтлагийн ахлагч Баавартай хамт холбогдон шалгагдаж байв.
16. 2011 онд хамтлагийн дуучин Бадгаа буюу С.Бат-Отгон Шведийн иргэншил хүсч тус улсад амьдарч байхдаа хүний аминд хүрсэн бөгөөд тэрээр энэ хэргийн улмаас 13 жил хоригдох ял сонссон юм. Түүний ялыг нутагт нь эдлүүлэхээр ойр дотны хүмүүс нь одоо хэр нь хөөцөлдсөөр байгаа.
17. Хамтлагийн гишүүн Коби өнгөрсөн жил нэгэн сайтын сэтгүүлчийг зодож шуугиан дэгдээж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүлчдийн эвлэл шүүмжилж байсан удаатай.
18. Ice top 15 жилийнхээ ойн тоглолтыг дөрвүүлээ хийж байв.
19. Тэрхүү 15 жилийн ойн тоглолтын үеэр Манлай, Ice Cool Коби Татар нар СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Хаагий СТА болсон.
20. Хамтлагийн гишүүдийн бүтэн нэрийг мэдэх хүн цөөн. Тухайлбал Хаагийг Б.Хатанбаатар, Бадгааг С.Бат-Отгон, Кобиг С.Чулуунбаяр, Татарыг Бат-Оргил, Ice Cool-ыг Б.Оргил гэдэг аж.
21. “2014 оны 07 сарын 16”-ны өдөр хамтлагийн гишүүн Хаагий буюу Э.Хатанбаатар таалал төгсжээ.Тэд өнгөрсөн 20 жилийн турш монголын хип хоп урлагт өөрсдийн хувь нэмрээ оруулан өнөөдрийг хүртэл асаж дүрэлзсээр байгаа юм.