Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»2021 онд хамгийн их хүлээлттэй гурван бүтээл
Папарацци

2021 онд хамгийн их хүлээлттэй гурван бүтээл

coolBy cool01/10/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2021 онд хамгийн их хүлээлттэй байгаа кинонуудаас эхний ээлжинд энэ гурван бүтээлийг онцоллоо. Цувралаар бусдыг нь ч танилцуулна.

1. Matrix 4

Хар савхин хувцас, тас хар шил, царайлаг гол дүрүүд, матрицын систем, хиймэл оюун ухаан буюу A.I (artificial intelligence) зэрэг нь Мэтрикс уран сайхны киног илтгэдэг. 1999-2003 онд гурван ч анги гарч, дэлхий нийтийг байлдан дагуулж байсан түүхтэй. Нео, Тринити, Морфиус, Агент Смит гээд сэтгэлд хоногшсон дүрүүд бий. Эгч дүү Вачовский найруулсан эхний анги нь мэргэжилтнүүдийн зүгээс хамгийн өндөр үнэлгээ авч, кино академийн дээд шагнал гардуулах Оскарын наадмаас дөрвөн ч шагнал хүртэж байв.

Тэгвэл энэ алдартай киноны 4 дүгээр анги нь 2021 оны 12 сард нээлтээ хийнэ хэмээн урьдчилсан товоо өгөөд байна. Найруулагчаар нь эгч дүү Вачовскийгийн том нь болох Лана өөрөө ажилласан. Matrix 4 хийгдэх сураг 2018 оноос гарч, 2019 оны 8 сард киног танилцуулсан бөгөөд 2020 оны 2 сард зураг авалт эхэлжээ.

Зураг авалтын явц 2020 оны дундуур Covid19 цар тахлаас болж, түр хойшилсон ч, эргээд үргэлжилж, өнгөрсөн оны 11 сард бүрэн дуусчээ. Киноны гол дүрүүдээс Нео буюу Киана Рийвс, Тринити буюу Кэрри Энн Мосс, Жада Пинкетт Смит нар эргэн ирсэн.

2. No Time To Die буюу Жеймс Бондын шинэ анги

Их Британы шилдэг тагнуул 007 Жеймс Бондын адал явдлыг өгүүлсэн шинэ анги сүүлийн хоёр гурван жил олны анхаарлын төвд байна. Яагаад вэ гэвэл гол дүр болох Бондын дүрийг бүтээдэг жүжигчин Даниел Крейг нь сүүлийн удаа Бондод тоглож байгаа юм. Тэрбээр 5 дахь удаагаа Бондын дүрийг бүтээснээр гэрээ нь албан ёсоор дуусч, үүнээс хойш өөр жүжигчин Жеймс Бондын дүрийг бүтээнэ гэсэн үг.

 

“No Time To Die” буюу “Үхэх цаг үгүй” кино нь 250 сая ам.доллараар бүтээгдэж байгаа нь бүх цаг үеийн хамгийн өндөр зардалтай кинонуудын нэгт тооцогдож байна. Уг кино 2019 оны 11 сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч, найруулагч солигдсон, Ковид 19 цар тахал зэрэг хүчин зүйлээс болж олон удаа хойшлогдсоор 2021 оны 4 сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

No Time To Die киноны дууг энэ цаг үед ид байгаа алдарт дуучин Билли Айлиш дуулсан бөгөөд 2021 оны Грэммигийн наадамд нэр дэвшээд байгаа юм. Найруулагчаар нь ажиллаж байсан Британий шилдэг найруулагч Дэнни Бойл замын дундаас орхиж, үргэлжлүүлэн Кэри Жой Фукунага найруулагчаар нь ажиллаж дуусгасан.

 

3. Venom: Let There Be Carnage

Монголд маш олон фэнтэй, за ялангуяа охид бүсгүйчүүдийн хамгийн дуртай жүжигчдийн нэг болох Том Хардигийн ээлжит кино 2021 онд нээлтээ хийнэ. Хүн аалз киноны эсрэг дүр хэлбэрээр гардаг Веномын ертөнцийг бидэнд онцгойлон танилцуулсан Venom уран сайхны кино 2018 онд гарч байв.

Кино шүүмжлэгчдээс хүчтэй шүүмж авч, зохиол дутмаг, хурд удаан, сунжирсан хэмээн хэлүүлсэн ч, санхүүгийн хувьд маш амжилттай ажилласан. Тухайлбал 100 гаруй саяын зардлаар бүтээгдсэн Venom нь 850 сая ам.долларын орлогыг цуглуулж, кино бүтээлчдийнхээ магнайг тэнийлгэж байлаа. Асар өндөр орлоготой ажилласан уг киноны үргэлжлэлийг хийх нь зөвхөн цаг хугацааны л асуудал байсан гэж болно.

Эхний ангийн найруулагчаар Рубен Флейшер ажилласан бол шинэ анги болох Venom: Let There Be Carnage киноны найруулагчаар нь Английн жүжигчин, найруулагч Энди Серкис ажиллажээ. Эндиг бид Бөгжний эзэн киноны Голлум, Мичин гарагийн Цезарийн дүрээр нь сайн мэднэ.

VENOM-ын шинэ ангийн гол дүрүүдэд Том Харди, Мишель Вилльямс, Вүүди Харрельсон нар тоглосон. Нээлтээ 2020 оны 10 сард хийх байсан ч, Коронавирусээс шалтгаалан хойшилж, 2021 оны 6 сарын 25 болж, өөрчлөгдөөд байна.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

дэлхийд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.