Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Уншигч таны шинэ долоо хоногийн ажил үйлсэд амжилт хүсч, энэ долоо хоногийн ордуудын зурхайг хүргэж байна.
Хонь
Долоо хоногийн эхээр ажлын амжилтаар магтаал ч сонсоно эсвэл аар саар шүүмжлэл ч хүлээнэ. Шинэ ирсэн мэдээллээс болж ажил дээрх нөхцөл байдал хурцадна. Нэр хүнд, нөлөө дутагдаж байгааг мэдэрнэ. Энэ өөрчлөлтөөс болж түншүүд, найз нөхдүүдтэйгээ сөргөлдөж магад. Ирээдүйгээ тодорхойлох шийдвэртэй алхам хий. Гадуур явах үед гэнэтийн ослоос сэргийл. Долоо хоногийн сүүлээр таны түр зогсонги байдалд ороод байсан мэргэжлийн үйл ажиллагаа эргэн сэргэх хандлага илэрнэ. Энэ жилдээ юу худалдан авах, ямар аялалд бэлтгэх зэрэг талаар гэр бүлээрээ хамтран төлөвлөгөө гарга. Бөөр, зүрхэндээ анхаарал сайн тавь. Эрүүл, эко хоолоор өөрийгөө эмчилж сувил.
Үхэр
Долоо хоногийн эхээр ажлын ачаалал эрч хүч, эрүүл мэндэд тань таагүй нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ хайрла. Хайртай хүнтэйгээ хөндий, албархуу харьцсанаас болж зөрчил үүснэ. Барьж тогтоох аргагүй араатны хүсэл эрмэлзэл зарим үед бий болсон мэт санагдана. Цаг зав зарцуулан өөрийн дотоод ертөнцийг ойлгохыг хичээ. Долоо хоногийн сүүлээр ёс зүйтэй, ур чадвартай түншүүдтэй танилцана. Таатай боломжуудыг бүү алд. Санхүүгийн асуудалд эрсдэл бүү гарга. Гэнэтийн айлчлалаас болсон санаандгүй хийх ажилд бэлэн бай. Ашиг орлого олох боломжтой удаан бодсон төлөвлөгөөнүүдээ амьдрал дээр хэрэгжүүлж эхэл. Зөн билгийн мэдрэмж хурц байна. Хэсэг амарч агаар салхинд гарах талаар бод.
Ихэр
Долоо хоногийн эхээр урлагийн салбарт ажилладаг хүмүүс хэт сэтгэл хөдлөлд автах хэрэггүй. Мөрөөдлөө дараа хэрэгжүүлэхээр хойш нь тавь. Эв найрамдлыг эрхэмлэ. Танд найз нөхдийнхөө төлөө бүхнээ зориулж, насан туршдаа удаан нөхөрлөдөг чанар байна Сэрэмжтэй бай. Удирдлага, хамт олонтойгоо зөрчилдсөнөөр та л хохирч үлдэнэ. Таныг тойрсон хов жив, муу хэл ам их байна. Харин долоо хоногийн дундуур гэрээ хэлэлцээ хийхдээ сайн ажилтнаар хяналт тавиул. Дотнын хүнээсээ бэлэг юм уу, бага зэрэг мөнгө авах магадлалтай. Дуртай газар луугаа салхинд гарч аялал зугаалгаар явахад тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр танайд гэнэтийн зочид ирнэ, эсвэл та өөрөө хэн нэгнийд гэнэтийн зочин болж очно. Дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх нь таныг сэргээнэ.
Мэлхий
Долоо хоногийн эхээр мэлхийн ордныхон ажлаа хэвийн явуулах гэж бодлогогүй алхам хийх магадлалтай. Түүнээс болж бүх санхүүгээ шавхана. Одоохондоо томоохон эд зүйл худалдан авахаас татгалзаж, хямгач бай. Мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд дээд байгууллагуудтай тогтоосон холбоо сүлжээ хэрэг болно. Үр бүтээлтэй ажиллавал удахгүй баяртай үйл явдал болно. Ойрын өдрүүдэд эхлэх шинэ ажилдаа эрч хүч дүүрэн байхын тулд өнгөрсөн өдрүүдийн ажлын үр дүнгээ дүгнэ. Зарим ажилд саад тотгор гарах тул санхүүгийн асуудлаа шийдэхэд одооноос анхаар. Амьдралын нөхцөл байдал тайвшрах боломжийг танд олгохгүй. Долоо хоногийн сүүлээр нийгмийн салбарт идэвхийлэн оролцдог хүмүүст нэг шат дээш өгсөх боломж гарна. Боловсруулсан төлөвлөгөө болон өөрийн баримталдаг дүрмийг чанд мөрд.
Арслан
Долоо хоногийн эхээр таны хүсэл эрмэлзэл хилийн чанад руу тэмүүлнэ. Холын аялалд хувь заяагаа сорьж үзэхийг хүсэж байна. Үүнээс болж ажлаасаа хэт хөндийрч, анхаарлаа сарниулж болохгүй. Өдөөн хатгалга бүдүүлэг, ичгүүргүй байдал орсон ч бодол санаа, оюун ухаанаа цэвэр байлга. Өөрийгөө амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх нь саад бэрхшээлийг давахад гол тус болно. Харин долоо хоногийн сүүлээр хүч чадлаа хэрэгтэй газраа төвлөрүүл. Төрөл садангийн дунд үүссэн асуудал ёс суртахууны болон материаллаг хэрэгцээг танаас шаардах болно. Таны эрүүл мэнд эмзэг байгаа тул дархлаагаа дэмжээрэй. Амрахыг хичээ.
Охин
Долоо хоногийн эхээр аян замд гарахад таагүй. Ажил дээрх асуудлууд цэгцэрнэ. Олны дунд амжилт олж, таны тойрон хүрээлэл дотор нөлөө бүхий хүмүүс бий болно. Дотны хүнийхээ бухимдаж уурласан үедээ хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг. Хүлээцтэй байвал байдал аажмаар намдана. Эрхэлж буй үйл ажиллагааныхаа чиглэлийг эргэн харах шаардлага тулгарна. Нийгмийн байдалд нөлөөлөх гол хүчин зүйл болно. Хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан хөрөнгө, тогтоосон харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүлээр гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж ажлын алжаалаа тайл. Гэр бүлдээ анхаарал тавих нь таатай байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд сайн. Бизнесийн ажил хэрэг цаг үеийн хүчин зүйлсээс хамаарч гацаанд орсон бол гаргах шийдэл олж, ахиц гарна.
Жинлүүр
Долоо хоногийн эхээр жинлүүрүүд эрхэлсэн ажлаа хэвийн дадлаар, хөнгөн гүйцэтгэ. Өөрийгөө хэт зовоолгүй, зохих ёсоор нь үнэл. Ингэж чадвал та цалингаа нэмүүлэх, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээх, гэр бүлд ойлголцол бий болох зэрэг олон ашигтай тустай зүйл бүтээж чадна. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Янз бүрийн эх үүсвэрүүдээс мөнгө орж ирж таны хэрэгцээг хангаж чадна. Эрүүл мэнд тань сайн байх тул та эрч хүч ихтэй уриалагхан байх болно. Харин долоо хоногийн сүүлээр таны амьдралд өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Эрүүл мэндэд аюултай цаг үе. Осол гэмтэлд орж болзошгүй. Хулгайн халдлагад өртөж магадгүй. Дуусаагүй наймаан дээр нямбай ханд. Бүх зүйл таны гарт байгаа гэдгийг сана.
Хилэнц
Долоо хоногийн эхээр хувийн эрх чөлөөгөө хадгалж үлдэхийн тулд гэр бүлийн харьцаагаа бүү муутга. Та суралцагч биш, салбартаа сайн мэргэжилтэн ч гэсэн амьдралын хаа сайгүй багш нар байгаа гэдгийг ухаарч, тэвчээртэй амьдар. Дээшээ тэмүүл. Сайхан энерги авах газар зорьж оч. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхолд автана. Энэ нь удаан үргэлжлэхгүй боловч тааламжтай дурсамж үлдээнэ. Аялал зугаалга танд шинэ танилыг авч ирнэ. Уран бүтээл туурвих, өөрийгөө илэрхийлэхэд өргөн боломж гарна. Ажлын боол бололгүй, аливаа юманд хэмжээ хязгаартай ханд.
Нум
Энэ долоо хоногт та толгой өндийх завгүй байх зуур ажил дээр чинь хуйвалдаан үүсч болзошгүй. Биеэ зөв авч явсан тохиолдолд удахгүй бүх зүйл хэвийн горимоор ажиллаж, шинэ ажил хэргээ эхлэх боломж олдоно. Шинэ бодол төлөвлөгөөгөө дээд шатны байгууллага, удирдлагуудад танилцуул. Ингэснээр та байр сууриа бэхжүүлж чадна. Зарим нэг нь удаан хугацааны төлөвлөгөө нуран унасан ч гутрах хэрэггүй. Ингэснээр та өөрийгөө л хорлоно. Нөхцөл байдлыг засахын тулд заналт дайснаасаа ч уучлалт гуй. Ингэснээр та юу ч алдахгүй. Бухимдал төрсөн ч, сэтгэлээ барьж, бясалгал хий. Хүүхэд хүмүүжүүлэх талаар асуудал босч ирнэ. Хэдийгээр зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний амжилтыг магтаж, алдаа дутагдлыг нь хатуу шүүмжлэх цаг зав гарга. Гэхдээ гэрийн уур амьсгал ширүүсч болзошгүй. Хайр дурлалын элдэв асуудалд бүү орооцолд. Гэр бүлийнхээ бат бэх байдалд илүү анхаар.
Матар
Долоо хоногийн эхээр хайр дурлалын харьцаа аз жаргалтай байна. Эргэн тойрныхондоо тун таатай сэтгэгдэл төрүүлнэ. Танаас сайхан энерги цацрах болно. Харин гэр бүлийн чинь хэн нэг гишүүн танд сайн мэдээ авч ирнэ. Бага зэрэг анхаарал алдвал ажил хэрэг хойшлогдож магадгүй. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Хэт их ашиг хонжоо бүү хар. Удирдлагууд болон ажлын хамт олонтой харьцах харьцаагаа сайн хянах хэрэгтэй. Хувиа хичээсэн үзэлтэйгээ тэмцэл хийж, асуудал гарах юм бол шалтгааныг нь бусдаас бус өөрөөсөө хай. Долоо хоногийн сүүлээр ажлаасаа халагдаж ч болзошгүй. Үзэл хандлагаа бодож үзэхэд илүүдэхгүй. Материаллаг байдал өөрчлөгдөж магадгүй. Мөнгөтэй болох эсвэл ашиг олох магадлалтай.
Хумх
Долоо хоногийн эхээр өөрийн хүсэл зоригийг хязгаарлахгүй хөнгөн хийсвэр загнаснаасаа болж дотнын хүнтэйгээ муудалцана. Гялалзсан амжилтаараа бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Хэт сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх гэж оролдвол таны эрүүл мэнд л муудна. Зарим нэг нь ганц бие амьдралаасаа татгалзах шийдвэр гаргана. Хамтрагчаа сайн таньж мэдэхийн тулд гэрлэлтээ түр азна. Хүнд бэрхийг даван туулахад тулгарах бэрхшээлийг бүү тоо. Хичээнгүй зантай байвал таныг хувь заяа шагнах болно. Харин долоо хоногийн сүүлээр та амьдралын хэвшсэн хэв маягтаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүснэ. Гэр бүлдээ анхаарч, хайрттайгаа дотно хүмүүстэйгээ ойр байгаарай. Сурч боловсрох, танин мэдэх үйл ажиллагаа мөн үр дүнтэй байна.
Загас
Энэ долоо хоногийн эхээр өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж ав. Таны гараас гайхалтай санаа урган гаргах болно. Тодорхой эрсдэл гаргах зоригтой байгаарай. Гэхдээ эрүүл мэнд эмзэг байх төлөвийг од эрхэс зааж байна. Эрүүл мэнддээ хохирол учруулахгүйн тулд ажлын ачааллаа зөв хуваарил. Хамтрагчийн гаргасан алдаанууд таны сэтгэлийг зовооно. Ажил хэрэг бүтэлгүйтэх хандлага илэрвэл сөрөг зан ааштай хүмүүсээс аль болох хол бай. Хийж буй ажлын тань энэ үе шатанд нилээд эр зориг, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Зарим ганцаардмал загасныхан бүхнийг өөрчилж шинэчлэх хүсэлд автана. Ийм нөхцөлд хурдан тайвширч, нөхцөл байдлыг бодитоор цэгнэх хэрэгтэй.