Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»“Аяга ус”хүсэл биелүүлнэ
Зөвөлгөө

“Аяга ус”хүсэл биелүүлнэ

coolBy cool01/17/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аяга ус” нэртэй хүсэл биелүүлэх арга техникийг Хосе Сильва боловсруулсан бөгөөд тэрээр энэхүү цогц сэтгэлзүйн сургалтаараа дэлхий даяар алдаршсан байдаг. Сэтгэлзүйн сургалтын гол “орц” нь ердөө л хүний өөрийнх нь итгэл үнэмшил, зөн совин юм.

Хүсэл биелүүлэх дараалал

Хуудас цаасан дээр биелэхийг хүссэн зүйлээ буюу зорилгоо бичнэ.

Жишээлбэл: “Би хамгаас дур булаам эмэгтэй. Надаас дур булаам байдлыг илтгэх дотоод гэрэл, хайр дурлал, дур тачаал бүгд цацарч байна. Би бол гэрэл цацарсан бодгаль. Эрчүүд надад дурлаж, татагддаг. Би заяаныхаа ханьтай удахгүй учирна” гэх мэтчилэн.

Ингээд хүслээ бичсэн цаасан дээрээ устай аягаа тавина. Хоёр алгаа залбирч буй мэт хооронд нь хавсран үрж, алга хооронд нягт бөмбөлөг үүсч байна хэмээн дотроо төсөөлөн бодно. Энэ бол таны энерги юм. Гараа үрсний дараа устай аягандаа гараа хүргэлгүйгээр аяганы гадна талаар алгаа ойртуулан байлгана. Энэ үедээ тод чангаар, өөртөө сонсогдохоор, итгэл үнэмшилтэйгээр хүслээ хэлж, сэтгэл дотроо биелж байна гэж төсөөлөн бодно. Ингээд усаа ууна. Уг үйл явцыг өглөө сэрснийхээ дараа, орой унтахынхаа өмнө хийнэ. Таны бодсон санасан бүхэн биелэх болно.

Хүсэл ба зорилго

Мэдээж та өөрийн хүссэн бүхнээ бодож болно. Бодсон хүсэл зорилго чинь биелээсэй хэмээн хамгийн их хичээнгүйлэн хүсдэг, тэмүүлдэг зүйлээ бодно.

Харин нэг зүйлийг анхааруулахад таны бодож, хүсэн хүлээсэн хүсэлд чинь нэг ч үгүйсгэсэн үг хэллэг байж болохгүй. Хүсэл чинь амьдралд нийцтэй, биелэгдэхүйц байх ёстой гэдгийг санаарай. Хийсвэр болон олон төрлийн хүслийг нэг дор бодож болохгүй. Бүгд бодитой, товч бөгөөд тодорхой, нэг зорилгод чиглэсэн байх ёстой. Хэрэв танд биелүүлэх хэд хэдэн хүсэл байгаа бол нэг аяга усанд нэг л хүслийг шивнэх ёстой гэдгийг анхаараарай. Өнөөдөр усандаа нэг хүслээ шивнэж шингээлээ гэхэд маргааш нь өөр усанд нөгөө хүслээ хэлнэ.

Хэрэв та өвчин зовлонгоосоо ангижирч эрүүл болохыг хүсч байгаа бол ус ч гэсэн энэхүү зорилгыг чинь биелүүлж, өвчнийг тань эмчлэх чадвартай болдог. Та усанд ямар хүслээ шивнэнэ, тэр бүхэн чинь тухайн зорилгодоо хүрч, биелдэг.

Хуудас цаас ч гэсэн өөрийн гэсэн үүрэгтэй.

1.Та хүслээ зүгээр ч нэг хэлэхгүй, хүсэл биелэх хүчийг нэмэгдүүлж цаасан дээрээ бичнэ.

2.Таны бичсэн үг бүр чинь өөрийн гэсэн мэдээллийг усанд дамжуулж, ус үүгээр цэнэглэгддэг.

Усыг хөлдөөсний дараа томруулагч шилээр харахад усанд төрөл бүрийн талстууд үүсдэг. Усанд “хайртай”, “баярлалаа”, “сайн байна уу” гэсэн үгийг хэлэхэд ус маш гайхалтай, үзэмжтэй цасан ширхэгийг үүсгэсэн байдаг. Харин эсрэгээрээ таагүй үг хэллэг хэлэхэд эв хавгүй, хайш яйш хэлбэртэй дүрс үүсгэсэн байдаг хэмээн шилдэг мэргэжилтнүүд баталсан байдаг.

Хамгийн гол нь үүнд хүний итгэх итгэл, үнэмшил хамгаас чухал бөгөөд хүслээ цаасан дээрээ бичиж аяганыхаа ёроолд наах хэрэгтэй.

Гарын энерги

Хүний гарын энерги хамгаас хүчтэй байдаг бөгөөд ухаан бодол, итгэл үнэмшлийг төвлөрүүлж чадсаны үр дүнд ус маань хурдан цэнэглэгдэж, хүсэл зорилгоо биелүүлэх шидтэй болдог гэсэн үг.

Ийнхүү усыг ууснаар усанд шингэсэн мэдээлэл нь хүний бүх биеэр, био талбайгаар тархаж, хүсэл биелдэг. Эхний удаад энэ аргыг туршаад амжилтгүй болсон бол бүү санаа зов. Алга урвуулахын төдийд биелэх зүйл гэж хаа байх билээ. Хэдэн долоо хоногийн дараа дахин туршиж үзээрэй. Заавал биелэх болно.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.