Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Монголын хамгийн том УРВАГЧ Сү.Батболдын луйврын схем!!!
нийтлэлчид

Монголын хамгийн том УРВАГЧ Сү.Батболдын луйврын схем!!!

coolBy cool01/19/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дарангуйлагч удирдагчдын улс орноосоо хулгайлж гадаадад нуусан хөрөнгийг эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн АНУ-ын “K2 intelligence “ компани 2018 оноос эхлэн Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.

Батболд гадныхантай нийлж, хэрхэн улс орноо цөлмөсөн хийгээд, хаана хэдэн төгрөгийн хөрөнгө нууж байгааг илрүүлжээ Солонгосын иргэн Чёон Чү Ёон, түүний эхнэр Хак Сёон нарын оффшор бүсэд байгуулсан компаниудаар дамжуулан Хонконг, Их Британи, АНУ-д эзэмшдэг үнэтэй хөрөнгүүдийн эзэн нь Монгол улсын Ерөнхий сайд асан, Одоогийн УИХ-ын гишүүн Сү. Батболд болохыг тогтоожээ.

1. Сү. БАТБОЛД ГАДНЫХАНТАЙ ХАМТАРЧ ОФФШОР БҮСЭД БАЙГУУЛСАН КОМПАНИУДААРАА ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ “ЗУУЧИЛЖ” АШИГ ОЛЖЭЭ.

Сү. Батболд Ерөнхий сайд байхдаа Солонгосын иргэн Чёон Чү Ёон, түүний эхнэр Хак Сёон нарын нэр дээр оффшор бүсэд компаниудаа байгуулжээ. Тэдний байгуулсан 4 компанийг Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийлгэсэн байна. Гол ажил нь Эрдэнэтийн зэсийн баяжмалыг гэрээний дагуу хямд үнээр аваад цааш нь өндөр үнээр дамлан зарах юм.
БНСУ-ын иргэн Чёон Чү Ёон нь 1995 онд Самсунг, Эрдэнэт үйлдвэр хоёрын хувь нийлүүлсэн “Эрдсам” компаний Солонгос талыг хариуцан ажиллаж байсан. Энэ үеэс Сү.Батболдтой найзалж, улмаар 2007 онд Самсунг дахь ажлаа өгч Сү. Батболдын ТӨЛӨӨНИЙ ХҮН болжээ. Эндээс эхлэн эхнэр нөхөр хоёр оффшор компаниуд байгуулан Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг дамлан зарах ДУНДЫН ЗУУЧ-ийн ажлыг хийжээ.

2007.02.23-д Хонконгд байгуулагдсан “lidex Holdings limited ” компаний захирлаар Чёон Чү Ёон 2009-2010 оны хооронд ажиллаж байгаад 100% эзэмшигч нь болжээ. 2007 оны эхээр “lidex Holdings limited ” нь Эрдэнэттэй 20,000 тн, 2008.11.14-нд 150,000 тн зэсийн баяжмал авах гэрээ байгуулжээ. Гэвч гэрээгээ 2011 онд хүчингүй болгож, шинээр байгуулагдсан “Catrison limited ” компани Эрдэнэтийн гол худалдан авагч болсон байна. “Catrison Limited” компанийг 2011.02.08-д Чёон Чү Ёоны эхнэр Хак Сёон байгуулжээ. Байгуулагдснаасаа хойш 6 хан хоногийн дараа Catrison limited ” компани Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан байна.
– 2011.02.14-д 150,000 метр тн баяжмал,
– 2011.12.14-нд 240,000 метр тонн баяжмалыг 3 жилийн хугацаанд авах гэрээ тус тус хийжээ.

“Сatrison Limited ” компани Эрдэнэтээс энэ баяжмалыг худалдан авсан даруйдаа Их Британийн “ Ocean Partners UK Limited” компанид дамлан заржээ. “ Ocean Partners UK Limited” өмнө нь Эрдэнэтийн томоохон худалдан авагч байсан. Шинээр байгуулагдсан “Сatrison” зөвхөн дамжуулан зарж, дундаас нь ашиг унагах үүрэгтэй.
2012.01.26-ны өдөр “Cliveden “ хэмээх компаний захирлаар Хак Сёон томилогджээ. “Cliveden “ компани Эрдэнэт үйлдвэрээс

2011.12.14-нд 240,000 метр тонн

2016.09.07-нд 86,000 метр тонн нойтон баяжмал авах гэрээ тус тус байгуулсан. Энэ мэтээр 2012-2019 он ы хооронд “Cliveden “ компанид 163,6 сая ам долларын зэсийн баяжмал нийлүүлжээ.

Чёон Чү Ёон 2010.11.19-д оффшор бүс Британийн Виржинийн арлуудад “Genetrade Limited” компанийг бүртгүүлжээ. Удалгүй Эрдэнэт үйлдвэртэй
2010.12.24-нд 3,300 метр тонн баяжмал авах гэрээ байгуулж
2011.12.06-нд 3,800 метр тонн баяжмалыг 68,5 сая ам доллараар заржээ. Оффшор бүсэд бүртгэлтэй эдгээр компаниуд нь Сү. Батболд болон түүний хүү Б.Баттүшигтэй имэйл хаягаар дамжуулан харьцаж байсан нь тогтоогдсон байна.

2. Сү. БАТБОЛД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ГАДНЫХАНД АШИГТАЙ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮЕЭР ОФФШОР КОМПАНИУД РУУ НЬ ИХ ХЭМЖЭНИЙ МӨНГӨ ШИЛЖЖЭЭ.

Оюутолгойн гэрээг байгуулсны дараа Сү.Батболд Ерөнхий сайд болсон. 2010 оны 8 сарын 25-26-ны өдрүүдэд Оюутолгойн уурхай дээр Ерөнхий сайдын хувиар очиж төслийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ үетэй давхцан Сү. Батболдын төлөөний хүн болон Чёон нарын Британийн Виржинийн арлууд болон Хонконг дахь оффшор компаний данс руу өөр оффшор компаниудаас их хэмжээний мөнгөний шилжүүлгүүд хийгдсэн байна. Улмаар 2010 оны 12-р сард Монгол улсын Засгийн газар Оюутолгой төслийн эзэмшил, менежментийн асуудлаар Айвонхоу, Рио Тинто-той хэлэлцээр хийж эхэлсэн. Хэлэлцээрийг Сү.Батболд ахалж байлаа. Үр дүнд нь Рио Тинто компани Айвонхоу дахь хувиа 42,3% болтол ихэсгэж, Оюутолгойн олборлолт, үйлдвэрлэл, менежментийг хариуцах болсон юм. 2010.12.08-ны өдөр Айвонхоу, Рио Тинто, Монгол улсын Засгийн газар гурав шийдэлд хүрч, төслийн шууд удирдлагыг Рио Тинто авах болсон юм. Хэлэлцээрийн явцад Рио Тинто, Айваонхоу- д ашигтай шийдвэр гарах болгонд улмаар хэлэлцээр дууссаны дараа Айвонхоутай холбоотой хувь хүмүүс, хуулийн этгээдүүд Сү. Батболдын төлөөний хүн болох Чёон тэргүүтний оффшор бүсэд байгуулсан компаниуд руу хөрөнгө шилжүүлэх болсон юм. Улмаар 2011 оны 6 –р сард Оюутолгой төслийн эзэмшил, санхүүжилтийн хэлбэрийн талаар хэлэлцээрээр Рио Тинто зээлийн хүү дээрээ өөрсдөдөө таатай хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж авсан. Яг энэ үеэр дахин Сү. Батболдын төлөөний хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байна. Энэ бүх хууль бус орлого, луйвар, авлигалаа нуун далдлахын тулд Сү.Батболд болон түүний хамтрагчид 10 гаруй улсад 100 орчим компаниар дамжуулан үл хөдлөх хөрөнгө болон, банкны дансуудыг эзэмшиж байна. Сү. Батболдын гэр бүлийн гишүүдийн амьдарч байсан Лондон дахь хоёр үл хөдлөх хөрөнгө, Бостон дахь байшин, цаашлаад 31 сая ам доллар хүртэлх үнэ бүхий Нью-Иорк, Хонконг , Тайланд дахь үл хөдлөх хөрөнгүүдийг Чёон болон түүний хамтрагчид Сү. Батболдын нэрийн өмнөөс эзэмшиж байна.

Сэтгүүлч Б.Отгон 2020.01.19

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.