ОХУ-ын иргэн Екатрина Андреева загвар өмсөгч. Тэрбээр ажил мэргэжлийнхээ онцлогоос болж туранхай байхыг хэт ихээр мөрөөдөж 47кг-аас 30 кг жинтэй болтлоо турсан байна. Гэвч түүний энэхүү туралт нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хоёр ч удаа комд орсон аж.
Түүний өндөр 178 см бөгөөд комд удаа дараа орсны улмаас өдгөө таргалж, жингээ 48-49 кг-д барьж байгаа гэнэ. Энэ жил 23 настай тэрбээр нөхөртэй бөгөөд эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг өсвөр насны охидод өөрийнхөө жишээгээр тайлбарладаг болсон. Хүн бүр ахин давтагдашгүй тул өөрийнхөө гоо үзэсгэлэнг тодруулж болохоос эрүүл мэндээрээ тоглож болохгүйг зөвлөх болжээ.
Ингээд модель бүсгүйн хэт туранхай болон одоогийн зургуудаас хүргэж байна.