Очир хонх арга билгийн төлөөлөл болдог. Арга нь очир, хонх нь билэг. Танка зураг, барималд бурхны гарт очир байгаа нь ямар агуулгатай болохыг сонирхдог.Энэ нь Очир алмасыг бэлгэдсэн очир хөдөлгөх хөдөлгөөн буюу мутарлага нь газрын янз бүрийн саад бартааг устгана гэж үздэг. Хүч чадал эрх мэдлийн бэлгэдэл ч гэж үздэг. Очир асар их хүч чадалтай учир лусын эздийн зөвшөөрлийг авч чаддаг хэмээн үздэг.
Хонх бол авиа гаргана. Тэр дуу бурхны чихэнд уянгалаг сайхан эгшиг аялгуу болон хүрдэг. Харин ад донгийн хорлол чөтгөр шулмын чихэнд тархийг хагалам тэсэхийн аргагүй хүчтэй долгион, харанга болж, муу муухай бүхнийг, атгаг хар санааг хагалан бутаргадаг гэж үздэг байна. Хонхны дуугаар дарж хөөж чадаагүй үлдсэн ад зэтгэрийг очроор нухчин дардаг. Тиймээс хонх очир хоёр нь хамтдаа байдаг учир нь энэ болно.
Хонх очрыг хийсэн материал, хэмжээ, жин харилцан адилгүй байдаг.