Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Долоо хоногийн өрнийн зурхай
Папарацци

Долоо хоногийн өрнийн зурхай

coolBy cool01/25/2021Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХОНЬ

Хонины ордонд төрсөн хүмүүс ажлын байран дээрээ маш амжилттай, бүтээмж сайтай байхын хажуугаар зарим нэг хүнд сорилтуудтай тулгарна. Гэрлэсэн хосууд хамтдаа өнгөрөөх цаг нэмэгдэж, хамтдаа аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөнө. Ахуйн зардал, тэр дундаа тээврийн хэрэгслийн засварт мөнгө зарах бололтой. Ажил дээрх маргаанаас болж сэтгэл санаа тогтворгүй байж магадгүй тул хэрүүлээс зайлсхийж, бага цагаар ажиллаж, стрессээ цаг тухайд нь тайлж байхыг зөвлөе.

ҮХЭР

Үхрийн орднынхон энэ долоо хоногт тайван, таатай байж бололтой. Гэр бүлийнхэн, тэр дундаа хадмуудтайгаа сайхан харилцаатай байх гэнэ. Гэрлэсэн хосуудын хувьд бүх зүйл хэвийн ч аялж, зугаалбал хоорондын харилцаанд сайнаар нөлөөлнө. Од эрхэсийн нөлөөгөөр зардал ихсэх боловч долоо хоногийн сүүлээр орлого орно. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал үүсэхгүй.

ИХЭР

Ихрийн орднынхны хувьд шинэ долоо хоног амжилт бүтээлээр дүүрэн байх аж. Тиймээс та шаргуу ажиллаж, хөлс, хүчнийхээ үр дүнг амсаарай. Хувийн амьдрал тань тайван, тогтуун байх бололтой. Бизнес эрхлэгчид шинээр гэрээ хэлэлцээр байгуулахаар болбол өөрт ноогдох ашгийг дахин нэг нягталж хараарай. Фитнесст явдаг ихрүүд хичээл зүтгэлээ нэмбэл зохистой. Дархлаагаа дэмжиж, эрүүл хооллох хэрэгтэй.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та ажлын байран дээрээ чухал боломжуудтай нүүр тулна. Тиймээс бэлтгэлтэй байж, шийдвэрээ гаргахад бэлтгэлтэй байх хэрэгтэй. таны гаргасан ямар ч шийдвэр цаашдын ажил, амьдралыг чинь өөрчлөх эхлэл байх бололтой. Хувийн амьдрал тогтуун, аз жаргалтай байх тул хайртай, дотны хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүлээрэй. Ялангуяа долоо хоногийн дунд үеэр хайрттайгаа хамт чухал арга хэмжээнд оролцож магадгүй. Санхүүгийн байдалд асуудлууд үүсэх ч шаргуу хөдөлмөрийн үр дүн таныг газардуулахгүй. Завгүй байдал таныг ядрааж, стресстүүлж болзошгүй тул бясалгал хийх нь тустай гэдгийг санаарай.

АРСЛАН

Арслангийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногийг амжилтын төлөөх тэмцлээр дүүрэн өнгөрөөнө. Мөн энэ хугацаанд таныг аз ивээх бололтой. Түүнээс гадна энэ долоо хоногт өмнө нь төлөвлөсөн бүх төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох хэрэгтэй. үүний тулд хуучны танилуудтайгаа эргэн холбогдох шаардлага гарна. Долоо хоногийн сүүлээр хайрттайгаа сайхан цагийг өнгөрөх бололтой. Бодлогогүй шийдвэрээс болж санхүүгийн асуудал үүсч болзошгүй. Тиймээс зөн совиндоо хэт найдалгүй зөв, ухаалаг шийдвэр гаргахыг хичээгээрэй. Эрүүл мэднэд санаа зовох асуудал үүсэхгүй.

ОХИН

Та энэ долоо хоногт хичээж чадвал ажлын амжилтанд хүрэх болно. Санхүүгийн хувьд шинэ боломжууд гарч ирэх бололтой. Хандив өргөх төлөюлөгөөгөө түр хойш тависан нь өлзийтэй. Учир нь тэр шийдвэрээс шалтгаалан долоо хногийн сүүлээр мөнгөгүй болж магадгүй. Хайр дурлалын хувьд аливаа асуудал үүсэхгүй тул гэр бүлдээ их цаг зарцуулаарай. Улирлын чанартай өвчнөөр хөнгөн өвдөж болзошгүй тул эрүүл хооллож дархлаагаа дэмжээрэй.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийн орднынхны хувьд ажлын ачаалал ихтэй долоо хоног өнгөрнө. Төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүндрэлтэй байх тул ажил, амралтаа зөв зохицуулж, чөлөөт цагаараа хөгжим сонсож, кино үзвэл алжаал тайлагдана. Санхүүгийн хувьд хүчирхэг, тогтвортой байх хэдий ч зардал нэмэгдэх тул бодлогогүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн энэ долоо хоногт ажлаа өөрчлөх гэх мэт том шийдвэр гаргахаас татгалзаарай. Хосууд өмнө нь маргалдаж байсан асуудалдаа шийдэл олох болно.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт сонирхолтой, ер бусын үйл явдалтай учирна. Ялангуяа хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаггүй хилэнцүүд энэ долоо хоногт хэвийн байдалдаа орох бололтой. Эртний танил, найз амьдралд тань дахин гарч ирж, хэрэгтэй үед дэм болно. Эцэг, эхийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Ганц бие хилэнцүүд шинэ хүнтэй учирч магадгүй. Мөн маш чухал уулзалтууд энэ долоо хоногт таныг хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр хайр дурдалын асуудал цэгцэрнэ. Мөн хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт сайн мэдээтэй. Бодлогогүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхийгээрэй.

НУМ

Нумын ордонд төрсөн хүмүүс эргэлзэх шаардлагагүй, зорилгынхоо төлөө хөдлөх цаг болсон байна. Ямар ч асуудлыг шийдвэрлэх аюьяас тань хамгийн их хэрэг болно. Энэ долоо хоногт та маш олон зүйлд хүрч чадна. Гэхдээ хувийн зардал өсөх тул санхүүгийн байдлаа үргэлж хянаж байгаарай. Ажлын байран дээр тулгарсан асуудлууд таны чанарыг шалгаж магадгүй тул аль болох тэвчээртэй байвал зохилтой. Гэр бүлийн уур амьсгал маргаантай байж, хартай хүмүүсээ гомдоож болзошгүй ч тайван байж чадвал асуудлууд шийдэгдэж, амралтын өдрүүд ирэхэд бүх зүйл сайхан болсон байх болно. Ядаргаанаас болж эрүүл мэнд муудаж болзошгүй.

МАТАР

Энэ долоо хоногт хүүхэд багачууддаа анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь бага насны хүүхдүүд зам тээврийн аюулд орж болзошгүй. Гэр бүлээрээ аялалд явах боломж олдвол битгий алдаарай. Барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарынхан шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг амсаж, чухал гэрээнд гарын үсэг зурна. Шинээр ажил хайж байгаа хүмүүс өөртөө илүү их цаг зарцуулбал хүссэн ажлаа олж магадгүй. Худалдаа наймаа, хувцааны асуудлууд энэ долоо хоногт саадгүй бүтнэ. Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй.

ХУМХ

Энэ долоо хоногт та цахилгаан хэрэгслүүдийн хэрэглээгээ хязгаарлахгүй бол ядаргаанд ож, нойргүйдэж магадгүй. Од эрхсийн нөлөөгөөр эрүүл мэнд муудаж, сэтгэл санаа доройтож болзошгүй. Эрүүл хооллохгүй бол хоол боловсруулах тал дээр асуудал үүснэ. Нүдний эмчид хандах нь илүүдэхгүй. Хүнтэй маргалдахаас татгалзаарай. Хостойгоо болон хадмуудтайгаа маргаж болзошгүй тул аль болох хүлээцтэй хандаарай. Мөн энэ долоо хоногт та зээл авах, хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Мөнгөө эрсдэлд хадгал. Ганц бие хумхынханд хайр дурлалын асуудал гэнэтийн бэлгээр дүүрэн байна.

ЗАГАС

Загасны ордныхон энэ долоо хоногийг завгүй өнгөрөөнө. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх боловч ажлын байран дээр ачаалал ихэсч, асуудлууд тулгарч болзошгүй. Иймд сэтгэл хөдлөлөө удирдаж, уур уцаарыг тэвчих хэрэгтэй. Шаргуу хөдөлмөрийн үр дүнд санхүүгийн байдал сайжирч, орлогын үүд нээгдэж магадгүй. Хостой загаснуудын хувьд хайр дурлалын байдал таатай байх болно. Мөн ганц биечүүд найзаасаа үерхэх санал сонсож магадгүй.

зурхай
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.