Улаанбаатар хотоос Ховд аймаг руу нийтийн тээврийн 5 автобусаар 2021.01.26-ны өдөр зорчиж ирсэн 206 иргэнээс түргэвчилсэн тест авахад 2 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тэдний дундаас тэдэнтэй хавьтал болсон иргэдийг писиар шинжилгээнд хамруулахад хоёр хүний хариу эерэг гарсан байна.
Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аль болох тайван байхыг хүсье.
Мөн халдвар хамгаалалын дэглэмээ сайтар сахиж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.