Өл дарахаар хөнгөн салатны жорыг хүргэж байна.
Орц:
• Ясгүй жижиг дөрвөлжин хэрчсэн тарвас 250 грамм
• Жижиг улаан сонгино
• Жижиглэж хэрчсэн гааны навч
• Шүүсийг нь шахаж хэрэглэх нэг нимбэг
Та бүх орцоо хольж дээрээс нимбэгний шүүсээ шахаж өгнө. Хэрвээ орц нэмэхийг хүсвэл шар чинжүү болон огурци нэмж өгөөрэй.
Бэлэн болсон салатаа хөргөгчинд хоёр өдөр хадгалж болно. Түүнээс удвал хоол биш хор болохыг санаарай.