“Хориотой” хулгана жил улиран одож, шинэхэн үхэр жил түүчээлэн ирж байна. Бүх зовлон бэрхшээл, цар тахал ард хоцорно гэж чин сэтгэлээсээ найдаж, өнгөрсөн үеэс ирээдүй рүү алхам хийх ариун нандин мөч юм. Хүсэл мөрөөдлөө улам ойртуулж, ирээдүйд бодол санааныхаа хүчээр аз жаргал, сайн сайханд итгэх нь маш чухал.

2021 оны шинэ сарын энэхүү мандала нь таны амьдралд эерэг энергийг татах, эрүүл энх, аз жаргалтай болоход тусална.
2021 оны хаврын эхэн сарын энэхүү энергийн мандала нь танд болон эргэн тойронд тань гэрэл, баяр баясгаланг түгээж, өөртөө итгэх итгэл, азыг олж авахад туслах энергээр дүүргэх болно. Мандалагийн эрч хүч нь ирж буй сард таныг бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд туслах бүхий л боломжийг олгоно.
Гүнзгий амьсгалан бясалгалын байдлаар тус мандалаг удаан хугацаагаар харснаар бие махбодь тань тайвшран ядаргаа тайлагдаж, гэрэл, хайр, хүч чадал, баяр баясгаланг олж авах болно.
Энэхүү энергийн мандалаг түрийвчиндээ хадгалж болохын зэрэгцээ зурган хэлбэрээр нь гэрийнхээ гэр бүлийн бүх гишүүд цуглардаг газраа байрлуулан өлгөж болно.
Мөн гар утас, компьютерийнхээ дэлгэцэн дээр 2-р сарын турш байршуулан хадгалж, энергийг нь мэдрээрэй.
Далд ертөнц

