Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УОК: Хатуу хөл хорионы үеэр хүнс үйлдвэрлэл, худалдааг хориглохгүй
Мэдээ

УОК: Хатуу хөл хорионы үеэр хүнс үйлдвэрлэл, худалдааг хориглохгүй

coolBy cool02/09/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УОК-ын даргын дэргэдэх шуурхай ажлын хэсэг хуралдав. 2021 оны 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ.

Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан доорхи нэр бүхий 14 салбарын ажил, үйлчилгээг тусгай горимын дагуу явуулах санал боловсруулж, хэлэлцэв. Уг саналаа Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлэхээр боллоо. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй тус 14 байгууллага нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн сар шинийн баярын дээрхи өдрүүдэд ч мөн холбогдох халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллах эрхтэй байх юм. Тодруулвал хүнсний дэлгүүр ажиллахгүй гэх зэрэг нь ташаа төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг УОК-оос ард иргэддээ мэдэгдэж байна.

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН
ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТЫГ ДОР БАЙРШУУЛЖ БАЙНА

№ Үйл ажиллагаа
1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
11. Банкны цахим болон автомат тооцооны машин
12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж
13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
14. Оршуулгын үйл ажиллагаа

УОК
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.