Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөсөн
Мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөсөн

coolBy cool02/12/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”:

Гэрэл зургийг mpa.mn
Энэ сарын 11-нд 46,202, өнөөдөр буюу 12-нд 35,805 өрхөд шинжилгээ хийхэд хоёр хүнээс батлагдсан тохиолдол илэрсэн учир тандалт хийж байна. Энэ хурдаар шинжилгээ авна гэж тооцоход зургаан өдөрт дуусгах боломжтой ч лабораториуд хоногт 40 мянган сорьц баталгаажуулах хүчин чадалтай юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн өмнөх хоёр өдөр төрийн байгууллагын 62 мянга гаруй албан хаагчид PCR шинжилгээ хийхэд эерэг тохиолдол гараагүй байна.

Улсын онцгой комиссын шуурхай штаб:

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярын мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 1,780 хүн тусгаарлах байранд байна. 11 зочид буудалд 826 орны бэлэн нөөцтэй. Ирэх сард гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 498 ор бэлджээ. Цаашид тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжтой зочид буудлуудыг судалж байна.

Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ. Тэрбээр энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөснийг хэлэв. Үүнтэй зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхлэхээ тодотгов.

Ерөнхий сайд мөн өдөр Улс, нийслэл, дүүргүүдийн онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцлоо. Цаашид хурдтай ажиллах, бүх шатанд хандлагаа өөрчлөх, өдөр бүр хамтарсан хэлбэрээр, аль болох богино хугацаанд ажлаа ярилцан, тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргээ тодотгож байхыг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.