Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байна.

Монгол улс жил бүр Дэлхийн радиогийн өдрийг зохион байгуулдаг болсноор радио нь сонсогч, олон нийтийн дуу хоолой болж , олон талт мэдээлэл, үзэл бодлыг хүргэдэг радио өргөн нэвтрүүлгийн зөв хөгжлийг дэмжих , радиогийн үнэ цэнийг сурталчлан таниулах , тулгарч буй асуудал, хөгжлийн чиг хандлагаа жил бүр хэлэлцдэг байх таатай боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Өдгөөгөөс 90 жилийн тэртээ 1931 оны 5 сарын 1нд Засгийн газар, цэнгэлдэх хүрээлэн, Лениний нэрэмжит клуб зэрэг хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж үдшийн 19:00 цагаас монгол, орос, хятад хэлээр илтгэл уншуулж дуу хөгжим нэвтрүүлснээр манай улсад радио үүсчээ.
Нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн мэндийг хүргэе.

