Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Баянхонгорын балагтай залуусын факт №2
Нийгэм

Баянхонгорын балагтай залуусын факт №2

coolBy cool02/15/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянхонгорын балагтай залуусын факт №2

Баянхонгор аймгаар овоглосон Мягмарын ЭНХБИЛЭГ, Буянбаатарын УУГАНБААТАР, Төрбаярын ЖАНЦАНДОРЖ нар 2018.09.17-ны өдөр “Централ рийл эстэйт” ХХК байгуулсан байна. Тухайн үедээ  аялал жуулчлал, санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, вэб сайт хийх, онлайн худалдааны чиглэлээр ажиллана гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Тэд хувь хүнээс мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана гэх зар тавьж 2018 оноос эхлэн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 100 гаруй хүнийг залилж 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байна. Өдгөө хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

“Залилагч” этгээдүүдийн хэн нь хэн бэ?

 

 

 

 

 

 

 

 

Мягмар овогтой Энхбилэг нь 1989 онд төрсөн Баянхонгор аймагт оршин суух хаягтай нийслэлд “орогнодог”. Өдгөө залилангийн хэргээр гадуур байцаагдаж байгаа.

Буянбаатарын Ууганбаатар нь 1990 онд төрсөн Баянхонгорын угшилтай Улаанбаатарын суугуул. Өдгөө цагдан хоригдож байгаа. Тэрбээр хэргээ хүлээгээд байгаа. Амиа хорлоно гэсэн тул шүүхээс түүнийг сүүлийн хоёр сар суллахгүйгээр цагдан хориод байгаа.

Төрбаярын Жанцандорж 1992 онд төрсөн Баянхонгорын угшилтай Улаанбаатарын суугуул. Өдгөө залилангийн хэргээр гадуур байцаагдаж байгаа.

Тэдэнд хүлээлгэх хуулийн хариуцлага

Мягмар овогтой Энхбилэг, Буянбаатарын Ууганбаатар, Төрбаярын Жанцандорж нарт Эрүүгийн хуулийн 17.3.2.2-т зааснаар залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн  хэргийг шалгаж байгаа. Уг заалтад “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Гэхдээ энэ хэргийн зүйл ангийг өөрчлөн хүдрүүлж  17.3.3.1 буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн өөрчилж байгаа аж. Хэрвээ уг зүйл ангиар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх юм бол гэм буруутай этгээдийг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахмад Эрдэнэхүү тэргүүтэй ажлын хэсэг  шалгаж байгаа. Харамсалтай нь хэрэгт цагдаагийн байгууллагын дотроос нөлөөлөхийг завдсан тул хэрэг удаашралтай байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал энэ хэрэгт Баянхонгор аймгийн угшилтай хурандаа цолтой этгээд нөлөөлөхийг завдаж хэргийг удаашруулж байгаа аж.

Тэгвэл энэ хэргийн улмаас гурван нялх хүүхэдтэй, өнөө маргаашгүй нярайлах эх орон байргүй, очих газаргүй болсон байна. Тодруулбал иргэн А өөрийн хашаа байшингаа зарж Мягмар овогтой Энхбилэг, Буянбаатарын Ууганбаатар, Төрбаярын Жанцандорж нарт өгснөөс болж өнөөдөр хүүхдүүдтэйгээ очих газаргүй хүнд нөхцөл байдалд байна.  Иргэн А бол энэ хэргийн 100 гаруй хохирогчийн нэг нь бөгөөд түүн шиг хүнд байдалд орсон 100 гаруй хохирогч байгаа.

Бид иргэн А-тай уулзаж, энэ хэргийн талаар тодруулснаа маргааш хүргэх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.