Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж 1 хүүхэд бэртсэн байна
Мэдээ

Зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж 1 хүүхэд бэртсэн байна

coolBy cool02/15/2021Updated:02/15/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагаан сарын өдрүүдэд 2021.02.11-ээс 15-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 142 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
​Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

– Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2

– Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослоос дурдвал:

2021.02.11-ний өдрийн 13.00 цагийн орчимд Өвөрхангай аймаг Өлзийт сум 3-р баг “Цагаан өндөр” гэх газар /сумын төвөөс урагш 15км/ шороон замд Нүүдэлчин маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 61 настай эрэгтэй Б-н амь хохирсон.

2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчим Архангай аймаг Батцэнгэл сум Цац баг “Баруун урд гэх газар сумын төвөөс зүүн хойш 14 км/ шороон замд Hyundai porter маркийн автомашины жолооч ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 46 настай эрэгтэй О-г мөргөж амь насын хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал:

2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчим ЧД-н 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х-г гэмтсэн.
​2021.02.11-ний өдөр 04:30 цагийн орчимд ЧД-н 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн.

Нийт иргэд, жолооч нартаа анхааруулахад МУ-ын ЗГ-ын энэ оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн” байгаа тул үйл ажиллагаагийн хориглоогүй 14 байгууллагын зөвшөөрөлтэй ажилчин, алба хаагчдаас бусад иргэдийг замын хөдөлгөөнд оролцохгүй.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.