Орчин цагийн кино урлагийг базаж буй залуучууд бол “Фантастик” продакшн. Тэднийг удирдан яваа найруулагч бол Б.Тамир юм.
Анхны амьдралаа жүжигчин Б.Золзаяатай эхлүүлж нэг охинтой болсон тэрээр жүжигчин Н.Мөнхсоёл, А.Ганчимэг нартай нэр холбогдож үерхэж байсан ч өнөөдрийг хүртэл ганц бие хэвээр байна. Тэрээр удаан хугацааны харилцаа үүсгэх дургүй бололтой.
Амин хайртай ганц охин Т.Цэгц-Үжингээ бүхнээс илүүд үзэж хамтдаа цагийг өнгөрөөхийг хичээдэг хэмээн Б.Тамир нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.
Аав охин хоёрын инээд нь хүртэл адилхан юм гээч.