“Гала” хамтлагийн дуучнаараа олонд танигдсан Ч.Уранхолбоо буюу Ану өдөө таван охины ээж болсон. Анх охидыг дуу хөгжмөөрөө байлдан дагуулж явсан тэрээр одонт ээж болсон ч залуу сайхнаараа байгаа нь олон хүний анхаарлыг татдаг.
Уран бүтээлээсээ холдож хүний сайн хань, хүүхдүүдийн сайн ээж байхыг илүүд үзэх болсон тэрээр хааяа жаахан охин шиг хувцаслах дуртай гэнэ. Тэрээр “Угаасаа дотор маань таван настай сахилгагүй жаахан охин байдаг” хэмээжээ.
Хайранд өлгийдүүлдэг эмэгтэй хэдий таван хүүхдийн ээж болсон ч таван настай охин шиг эрхи танхи байдгийн нууц нь халамжит хань нь бололтой.