Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгч нарын нэр холбогдсон бичлэг цахим ертөнцөд цацагдсан билээ. Бичлэгт нэр нь дурдагдсан шүүгчид болон хохирогч эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар ТЕГ-ын үүдэнд мэдээлэл хийж байна.
Хохирогчдын өмгөөлөгч: Бид өнөөдөр ТЕГ-д гэмт хэрэгтэй холбоотой гомдол гаргалаа. Тухайн төрийн албан хаагчдыг прокурорын зөвшөөрөлгүйгээр дагаж, мөрдсөн байж болзошгүй үйлдэл байна.
Найз нөхдөөрөө уулзаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг биш. Мөн холбогдогчдыг байцаахдаа эрүү шүүлт тулгасан байна. Зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн гүтгэж байгаа нь хууль бус байна гэж миний үйлчлүүлэгч хэлсэн.
Тус мөнгө найзуудтай холбоотой өр авлага байсан гэж үйлчлүүлэгч хэлсэн.
Холбогдох төрийн албан хаагчдын нэр хүндэд орцны камерын бичлэг ашиглан гутаан доромжилж болохгүй.