Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 150 МЯНГАН ТУН АНГЛИЙН ОКСФОРДЫН “АСТРАЗЕНЕКА” ВАКЦИНЫГ ТАТАЖ АВЛАА
Мэдээ

ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 150 МЯНГАН ТУН АНГЛИЙН ОКСФОРДЫН “АСТРАЗЕНЕКА” ВАКЦИНЫГ ТАТАЖ АВЛАА

coolBy cool02/22/2021Updated:02/27/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа.

Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүлээлгэн өгсний дараа ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах руу зөөвөрлөв. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид болон өндөр настай, суурь өвчтэй иргэдээ вакцинд хамруулах юм. Маргааш буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлахтай зэрэгцэн вакцинжуулалт эхэлнэ.

“АстраЗенека” компанийн вакциныг ДЭМБ 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгэж авснаа албан ёсоор зарласан. Мөн Европын эмийн агентлаг (EMA)-аас “АстраЗенека” компанийн вакциныг түргэвчилсэн горимоор хэрэглээнд гаргах зөвлөмжийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосныг мөн өдөр Европын комисс албажуулсан байна. “АстраЗенека” нь эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсхүл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа нь туршилтаар нотлогдсон. Өнөөдрийн байдлаар 42 орон энэ вакциныг хэрэглэж эхлээд байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.