Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: Түүх түүхээрээ үлдэнэ, харин бид нэг үгтэй, нэг нүүртэй байж зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байх ёстой.
Мэдээ

МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: Түүх түүхээрээ үлдэнэ, харин бид нэг үгтэй, нэг нүүртэй байж зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байх ёстой.

coolНийтэлсэн: cool03/01/2021Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: Түүх түүхээрээ үлдэнэ, харин бид нэг үгтэй, нэг нүүртэй байж зөвхөн үнэнийг ярьж, бичдэг байх ёстой.

МАН-ын дарга У.Хүрэлсүх 100 жилийн ойн илтгэлийнхээ нэг бүлгийг Хуучин хүү шинэ хүү болсон нь гэж нэрлэсэн юм байна. Монголын суут хүний нэг Дашдоржийн Нацагдоржийн яруу тод “Хуучин хүү” зохиолоос эш татжээ. “Хуучин хүү хөлд орохоос үс цайх хүртэл нэг голыг өгсөж уруудаж, нэг худгийг эргэж тойрч, нутагласаар энэ ертөнцийг эцэслэнэ. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэргээ хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ” гэж агуу хэлсэн байдаг шүү, их зохиолч.

Зуун жилийн өмнө хүн амын ердөө 2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан байсан бол 1956 он гэхэд 90 хувь бичиг үсэг мэддэг болж, 1970 онд Монгол Улсыг ЮНЕСКО-гоос тусгайлан шагнасан байдаг. 1970 онд дэлхийн хэмжээнд бичиг үсэг үл мэдэгч 34,2 хувь байсан бол Монголд 4, 5 хувь байж, дэлхийд тэргүүлэгчдийн түвшинд хүрсэн байдаг юм байна. # МАН-ын 100 жилийн түүх Монголын соёл, боловсролын түүх

У.Хүрэлсүхийн илтгэлд бодууштай нэг сонин өнцөг байна. Өнгөрсөн зууны дунд үед Монголд соёлын их тэсрэлт болсон. Бичих туурвих, бүтээх хэрэг хатуу хяналттай байсан цагт агуу бүтээлүүд төрсөн байхад эрх чөлөөтэй энэ үед гайхамшигт бүтээл төрөхгүй байгааг судлаачид нь судална биз дээ гэсэн утгатай юм. Бодох л асуудал

Монгол орон 1921 онд зуун жилийн өмнө жилдээ 2 сая лан мөнгөний орлоготой, 5 сая малтай байж. Өнөөдөр 70 сая толгой малтай. Нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Харин одоо эрчимжсэн мал аж ахуй болгох, чанарыг сайжруулах өөр зорилт тулгарч байна.

Зуун жилийн 19 чиглэлийн шороон замтай, 10 модон гүүртэй улс байсан гэсэн сонирхолтой баримтыг У.Хүрэлсүх илтгэлдээ хөндлөө. Өнөөдөр 21 аймаг, 103 сум 5 хилийн боомт засмал замтай гэсэн. 2000 аад оны эхээр Мянганы зам барина гэхэд Мянгуужингийн үлгэр гэцгээж байсан. Өнөөдөр тэр Мянганы зам нь 21 аймгийг, 103 сумтай холбочихоод л байгаа. 1950 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж, ирэх онд ашиглалтанд оруулах гэж байгаа.

МАН-ын шилдэг сэхээтний нэг, өөрөө ч бас хэлмэгдсэн Д.Төмөр-Очир “Манай нам шиг тарчилсан улс төрийн хүчин энэ дэлхийд өөр үгүй болов уу” гэж хэлж байсныг У.Хүрэлсүх онцолсон байна. 1934 онд болсон МАН-ын 9-р их хурлаас сонгогдсон Намын төв хороо, тэргүүлэгч гишүүдийн ихэнх нь хэлмэгдсэн учраас хурлаа хийж чадахгүй 6 жил болж байжээ.

МАН-ын 100 жилийн ойн баярын илтгэлээс онцгой анхаарал татсан нэг зүйл бол “ МАН-аас угшилтай МАХН эх намдаа эргэн ирж, элэг бүтэн, зорилго нэг, их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд, дэмжигчдийн идэвхтэй санал санаачилга гарч байгаа талархан дэмжинэ” гэж хэлсэн үг юм. Ус шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ гэж маш тодорхой хэлсэн нь онцгой анхаарал татаж байна.

МАН ирээдүйн зуун жилийн бодлого чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэнэ гэдгээ намын дарга У.Хүрэлсүх 100 жилийн ой дээрээ зарлалаа. Дундаж давхарга бол нийгмийн баялгийн том үйлдвэрлэгч, бараа бүтээгдэхүүний эрэлтийг тогтвортой өдөөгч, бүтээгдэхүүн, үйлчилгээний байнгын хэрэглэгч, шинийг эрэлхийлэгч, шийдэл олж чаддаг бүтээл иргэн, санхүү капиталд хуримтлуулагч, ил тод байдал, хариуцлагыг шаарддаг хүчин гэж хэлсэн.

МАН шинэ 100 жил-10 зорилт тавьж буйгаа 100 жилийнхээ ойн үеэр зарлалаа.

1. Эрчим хүчээр эх орноо хангаж, экспортлогч болох

2. Монголдоо өөрсдөө түлш шатахуун үйлдвэрлэх

3. Монгол хүнсээр Монголоо бүрэн хангах, органик хүнс экспортлогч болох

4. Хүнд, хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс, арьс ширээ өөрсдөө боловсруулах

5. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, хийн хоолойн дэд бүтцийг барьж, босоо хэвтээ тэнхлэгийг холбох

6. Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийн эрин үе Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эхлүүлэн өрнүүлэх, цахим үндэстэн болох

7. Байгалийн аялал жуулчалыг хөгжүүлэх

8. Бүс нутгийн санхүүгийн шинэ төв болох

9. Зөв тогтолцоотой метрополитан хотуудыг хөгжүүлэх, хот хөдөөгийн ялгаар арилгах

10. Экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон Монгол болох 10. Алсын хараа 2050-д зааснаар 30 жилийн дараа Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 75 тэрбум доллар, экспортыг 52 тэрбум доллар, нэг хүнд ноогдох ДНБ 15 мянган доллар хүргэх бүрэн боломж байна гэж У.Хүрэлсүх 100 жилийн ойн илтгэлдээ онцолсон байна. 11. Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэдгийг У.Хүрэлсүх ахин санууллаа. Хуульчдын дундаас ёс зүйнтэй, шударга шүүгчдийг хэн нэгнээс хараат бусаар шилж сонгон томилж, мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох боломжтой болсныг сануулсан. 12. Сүүлийн хэдэн жил алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авах тэмцэл хийлээ. Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уулыг эргүүлэн авлаа. Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойгойн гэрээг сайжруулах боломж бүрдлээ

11. Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэдгийг У.Хүрэлсүх ахин санууллаа. Хуульчдын дундаас ёс зүйнтэй, шударга шүүгчдийг хэн нэгнээс хараат бусаар шилж сонгон томилж, мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох боломжтой болсныг сануулсан. 12. Сүүлийн хэдэн жил алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авах тэмцэл хийлээ. Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уулыг эргүүлэн авлаа. Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойгойн гэрээг сайжруулах боломж бүрдлээ

МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ: Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой.
Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр. Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.

#У.Хүрэлсүхийн илтгэлээс ава

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.