Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Намуун:Миний аав миний мэдэх хамгийн хөгжилтэй дотроо зөөлөн сэтгэлтэй өрөвч эр хүн
Папарацци

Б.Намуун:Миний аав миний мэдэх хамгийн хөгжилтэй дотроо зөөлөн сэтгэлтэй өрөвч эр хүн

coolНийтэлсэн: cool03/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхийлөгч Баттулгын охин Намуун цахим хуудаснаа “ӨНӨӨДӨР ААВЫН МИНЬ ТӨРСӨН ӨДӨР!

Аав минь гурван гурав давхацсан өдөр төрсөн…

Хүмүүс аавыг маань тэргүүлэх бизнесмен, дэлхийн аварга, улс төрч, одоо бол төрийн тэргүүн гээд олон янзаар л хардаг.

Гэхдээ үр хүүхэд бидний хувьд бол хамгаас хайртай дотно аав минь л бөгөөд гэртээ дандаа инээж байгаар нь харсаар өнөөг хүрсэн.

Намайг бага байхад аав минь тун завгүй байдаг байсан. Ихэнх цагийг бид эмээтэйгээ өнгөрүүлнэ. Анх дэлхийн аваргын тэмцээнд яваад, дэлхийн аварга цолыг аваад ирэхдээ өөрийгөө дахин нэг түвшин түлхэх тэмүүлэлтэй болсон гэж аав минь дурсаж байсан.

Шинэ ажил эхлүүлэх болгондоо энэ бол анхных гэдэг үгийг байнга хэлнэ. Ахны такси үйлчилгээ, анхны банкны картын систем, анхны сүпер маркет, анхны гэрэл зургийн конико төв, анхны Чингис хааны морьт хөшөө …гээд Монголдоо анхны зүйл их олон. Аавыг маань хүмүүс хөмсгөө зангидсан “хатуу” хүн байдлаар төсөөлдөг.

Гэхдээ, миний аав миний мэдэх хамгийн хөгжилтэй дотроо зөөлөн сэтгэлтэй өрөвч эр хүн. Бид аавтайгаа байхад үргэлж л инээд ханиад дүүрэн байдаг. Аав маань аливаа юмны хэний ч анзаараагүй тун нарийн өнцгийг олж харж онцолж чаддаг. Магадгүй энэ чанар нь түүний бизнес, улс төрийн цаашдын замналд нөлөөлсөн болов уу гэж би хувьдаа боддог.

Аав маань миний жинхэнэ үлгэр дууриалал. Өөрийн хийж байгаа зүйлдээ үргэлж итгэл дүүрэн байдаг, бас хийхийг хичээсэн зүйлийхээ араас хэзээ ч ухарч буцаж үзээгүй. Гаднаа хатуу мэт ч дотроо зөөлөөн эр хүн, сайн аав.

Тандаа төрсөн өдрийн мэнд дэвшүүлье.

Үргэлж Таны талд…

Надтай адил өөрийн аавтай холбоотой сайхан дурсамжаа бичиж бусадтай хуваалцаарай!

Хайрыг хуваалцах тусам үрждэг гэж би боддог. Хамгийн дотно сайхан түүхээ хүүрнэсэн 9 хүнд Аавынхаа тухай “Миний мэдэх ерөнхийлөгч” номыг бэлэглэе!” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.