Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Манай телевиз болон радиогийн хөтлөгч нэвтрүүлэгч нарт зориулав
нийтлэлчид

Манай телевиз болон радиогийн хөтлөгч нэвтрүүлэгч нарт зориулав

coolBy cool03/04/2021Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай тв болон радиогийн хөтлөгч нэвтрүүлэгч нарт зориулав.!!!

Орой жаахан зурагт харах гэхээр энэ нэвтрүүлэгчдийн яриаг сонсоод уур хүрээд сувгаа солих юм. Нeрвтэж суухаар гээд Оросын хэдэн суваг, HBO үзэх юм даа.
Гадаад мэдээ уншдаг тэр ‘ХОЛБОГДДОГ’ залуу бүр зэвүүн. Бидний дараагийн мэдээ Орос Украйны харилцаатай холбогдож байна…

Дараагийн мэдээ Саудын Арабын живсэн усан онгоцтой холбогдож байна… Дараагийн мэдээ АНУ ын талархлын өдөртэй холбогдож байна. “мэдээ холбогдоно” гэж юу гэсэн ч үг юм?

Эсвэл сансар огторгуйд яваа юм уу?

Бичгийн боловсролтой хүн идэвхгүй хэвийн -‘гд’ нөхцөлөөс зайлсхийж байх учиртай. Ядаж байхад бүх өгүүлбэрийг пулемётоор галлаж байгаа мэт нэг интонацаар шүршчихнэ.

Нийлмэл өгүүлбэр бүр дундаа паузтай, хоолойн өнгө өгүүлбэрийн эцэст дээшээ доошоо өгсөж уруудаж байх ёстой доо. Суваг сольмогц ярилцлага хийж суугаа годгор охин: “ХОЁУЛААГИЙН ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна” гэнээ. Хуцваа. Бааранд сууж байгаа юм уу та хоёр? Ярих гэж янцаглаад бүр маяглачих юм. Ш үсгийг исгэрүүлж ирээд л яаж дуудаад байгаан. Үгийн баялаг муутай дээр нь баахан сул үгтэй.

Цаг агаарын мэдээ эхэллээ. Уул нь томоохон тeлeвизүүдийн нэг. Маргааш -9 градусын хүйтэнТЭЙ өдөр гэнэ дээ. (Өөрөө чи заг хүйтэнтэй. Өвлийн мэдээ танилцуулж байж биe бариу ханцуйгүй нимгэн даашинзны цаанаас бьюсгалтeр нь нэвт гэрэлтээд, биe хаагаа гайхуулах гэж ажилд орсон юм уу?

Тулааны тэмцээн дээр завсарлагааны үеэр самбар өргөөд ринг тойроод хагас нүцгэн явдаг ажил бий шдээ.

‘Халуунтай’ ‘хүйтэнтэй’ гээд солиороод байх юм. Гдe рeдактор? Уул нь нэг үe овоо ‘хэм’ гэж яриад хэвшиж байсан чинь эргээд ‘градус’ гэж яриад эхэллээ. Боловсрол сувгийн цаг агаарын мэдээ уншдаг энгэр задгай хүүхэн бүр нүдээ талимааруулаад хоолой моолой наалинхай, яагаад байгаа юм бэ? Авч хонох нь л дээ. Looks like a whore trying to seduce a potential customer. Эротик кинонд дуу оруулсан нь дээр хүүхээ.

Фм ийн охидууд бас сүртэй шүү. Эфирт … тэр, миний бие …

гээд л яая. өөрийгөө лаг өргөмжлөнө. Чи ямар 3 үeийн намтраа бичиж суугаа юу?
Тэгснээ бас “Миний бие энэ үдшийг тантай зугаатай өнгөрүүлнэ.” Really?
Энэ яг юу гэсэн үг вэ?

Сэтгүүлч нэвтрүүлэгч нар сургууль соёл төгссөн, монгол хэл үзэж судалсан улс баймаар юм. Тэдэнд хариуцлага гэж алга. Орой бүр олны нүдэн дээр байдаг хүмүүсийн ярих хэлэх нь хүмүүсийн хэлний боловсролд нөлөөлдөг.

Хамгийн харамсалтай нь зарим сонсогч үзэгчид нь дуурайгаад буруу яриад уналаа.

Хэдэн жилийн өмнө л 25тв ийн ‘Баярлалаа’ нэвтрүүлгийн түргэн ярьдаг нэвтрүүлэгч хүүхэн анх ‘ -даг4 +байгаа’. гээд солиороод эхэлсэн. “Эднийх алдрай бяцхан хүүхдүүддээ зориулж өнгө загваоын өргөн сонголттой чанартай барааг оруулж ирж худалдаалдаг БАЙГАА” гээд л. Би Аюураа ч билүү хэн билээ рeдакторт нь наадах чинь халдвартай шүү гэж анхааруулж хэлж байсан. Тоогоогүй. Тун удалгүй бусад нэвтрүүлэгчид, фм радиогийнхон дуурайж яриад одоо бүр үзэгчид нь ялангуяа үйлчилгээний ажилчид бүгд тэгэж ярьдаг боллоо. Та нар анзаараарай. Манайх бүтээгдэхүүнийхээ чанарт их анхаардаг байгаа. Манай эмнэлэг урдчилж цаг авч үзүүлдэг байгаа. Банкны гүйлгээний хураамж 300 төгрөг байдаг байгаа.
Нэгийг авбал нэгийг үнэгүй өгдөг байгаа. ‘БАЙГАА’ гэдэг сул үгээ л хаячих. Eр нь бол : “-даг4+ байгаа” хар ярианд гайхсан eгөөдсөн өнгө аясаар хэрэглэх тохиолдол бий. Ж: Нөгөө золиг чинь хөл нүцгэн цасан дээгүүр туучаад арилаад өгдөг байгаа. (Алдаг хог шүү).
Одоо фэйсбүүкт өнгөрсөнд авахуулсан зургийнхаа дор “-тэгсэн байдаг” гээд солиороод уналаа. -сан4; -даг4 хоёулаа үйл үгийн өнгөрсөн цагийн нөхцөл. Наад балиар “БАЙДАГ” аа битгий давтаад бай.

Улс төрчид чухал болж харагдахын тулд тиймэрхүү хуурай хэрнээ том сонсогддог үг хэлцийг зориуд сонгож ярьдаг. Нээх их зантай: …одоо юу гэдгийн … гэж их хавчуулна.
Орой хоол идэхийг арга хэмжээтэй ч гэх шиг. Би тэгэж ХАРЖ байна.
Одоо тэднийг дуурайгаад бүгд л нэг их алсыг харж анализ прогноз хийдэг улсууд гараад ирлээ. БИ тэгэж “ХАРЖ БАЙГАА”. ч гэх шиг. Зүгээр л тэгэж бодож байна гэхэд болно.

Бас нэг юм. 1 мэдээг 3 давтана. Мэдээ эхэлмэгц өнөөдрийн дугаарт … гээд товч дурдана. Дараа нь нэвтрүүлэгч өөрөө дахиад ярьна. Тэгээд зураг гаргаад сурвалжлагч дахиад давтана. Хугацаа мугацаа ямар хамаатай юм. Ямар CNN, FOX News биш. Яараад яахав дээ. Гурав давтахад та нар цээжлэхгүй хаачих юм, хаха. 7 настай утааны мэдрэгч, өндөр насжилттай автомашин, эрхэмсэг байршилтай орон сууц … за за үг хэллэгийг бүр больё. дотор орж ирж цээж ураад хэцүү юм.
Мэдээ уншдаг хүмүүсийг сонгон шалгаруулж авах хэрэгтэй мэт санагдана. Уул нь тeкст бэлдэж өгдөг хүн байдаг л байхдаа.

Логикийн алдааг бол дурсах юм биш. Асуулт асуучихаад нөгөөх нь хариулахаар зэрэг -‘тэгэлгүй яахав’ гэнэ. Тэгэж л мэдээжийн юм хариулсан юм бол өөрөө яах гэж асуусан юм? Шинэ нэвтрүүлэгчид сургуульдаа юм сурдаггүй юм бол Цоодол Ганбаатар Чимгээ нарын ахмад нэвтрүүлэгчдээс суралцах хэрэгтэй. Зарим нь арай л дэндүү. Ярихыг нь сонсохоор шүдээ зуугаад, шүлс нь үсчээд, нүд нь улаанаар эргэлдээд, энэ хүн эрүүл үү? гэж айдас төрмөөр, зарим нь хамар ам нь мурий, цамц нь задраад цувдай нь цухуйсан, үс нь маслотой, хоёр үг хэлээд л болвол… болвол… тэгэнгүүтээ, тэгсэн мөртлөнгөөсөө, юу л даа, гайхалтай, одоо одоо … г.м. хар ярианы сул үг ихтэй, “р” авиа дуудаж чаддаггүй тультраа, олны танил л болж байвал бусад нь хамаагүй нарциссист, бэлэг өгнө гэсэн рeкламчин, eсөн шидийн улс байх юм. Тeлeвизийн нэвтрүүлэгт уул нь эстeтик этик байвал зүгээр дээ./copy/

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.