“Ид шидийн орон” ТББ-ын захирал Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
“Уучлаарай тэнэг хүн юм болохоороо тэнэг асуулт асууж байгаа юм шүү. Март, цэргийн баяраар маш өргөн хэмжээний тоглолтууд болох нь ээ … Хүмүүс хэдэн зуугаараа мянгаараа цуглаж тоглолт үзэх нь, наргиж цэнгэж баярлаж ууж идэж дараа нь караоке орцгоох нь …. UB Palace, Shangrilla бүх зар нь гарчихсан байна. Энэ хүмүүс гэртээ очоод хүүхдээ үнсэх байхдаа, хүүхдээ тэврэх байхдаа, хүүхэдтэйгээ ойртох байхдаа. Тэгэж болдог юм бол хүүхдүүд зүгээр маскаа зүүгээд л ангидаа суугаад боловсрол мэдлэгээ олж болдоггүй юм болов уу ?
Аль нь илүү эрсдэлтэй юм бол ?
Логик гээч нь Монголоос цагаачлаад явчихсан юм болов уу ?
Үнэхээр тэнэг болохоороо ойлгохгүй асууж байгаа юм шүү, ойлгоорой.” хэмээсэн байна. Өнөөдөр болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар 24 цагийн хугацаанд 77 хүнээс халдвар илэрсэнийг мэдээллээ.
1 сэтгэгдэл
Unen sh dee eroosoo oilgohgui bna logik ni mongoloos tsagaachilsan bxoo bur zugtsan ch bj magadgui