“Мөрөөдлийн театр” продакшнд харъяалагдаж, уран бүтээлийн харилцаатай байсан Г.Эрхэмбаяр, Э.Намуун нар хамтран амьдарсаар урт хугацааг өнгөрүүлж буй.
Өөрсдийн хоёр, хоёр хүүхдээ дагуулан өнөр өтгөн амьдарч буй хос хоёр саяхан отгон хүүхдээ өлгийдөж авсан билээ.
Г.Эрхэмбаярын удам залгах нуган хүү төрүүлж өгсөн Э.Намуун “To be or not to be” шоунаас төрөн гарсан залуу жүжигчин байхдаа хэдийнэ амьдрал зохиочихсон хоёр хүүхдийн ээж байсан.
Хэдхэн сарын өмнө сүйн бөгж авч, удахгүй хуримаа хийнэ ээ гэсэн Э.Намууны мөрөөдөл жинхэнэ утгаараа биеллээ олсон нь энэ.