Хотын дарга Д.Сумъяабазар:
“Анна Каренина” тоглолтын багийн 54 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Сүүлийн өдрүүдэд оршуулгын үйл ажиллагаад оролцсон 37 хүнээс, хорооллын захад ажилладаг 15 хүнээс халдвар илэрсэн.
Баярын өдрүүдээр болох олон нийтийг хамарсан тоглолтуудыг хойшлуулах саналыг УОК-д хүргүүлжж байна.
Гудамжаас нэмж халдвар илэрсэн тохиолдолд дүүргийн онцгой комиссоос өргөтгөсөн шинжилгээ хийж байна. УДЭТ-ын тохиолдлуудыг дүүргээр задалбал Баянголд 11, Баянзүрхэд 17, Сүхбаатарт 6 , Сонгино хайрханд 9 хүнээс илэрсэн.
Вакцины хувьд удаашралтай байгаа нь үнэн. Цаашид өрхийн эмнэлгүүд дээр вакцинжуулах ажлыг хийх талаар Засгийн газарт санал хүргүүлнэ. Миний хувьд Орос, Хятад нь хамаагүй олдсон вакцинаа хийлгэнэ.
Хатуу хөл хорио тогтоохгүй. Уламжлалт одонгийн найр, цайллагыг хойшлуулж, эрүүл болсон цагтаа хийх нь зүйтэй.