ШАРТОС_таны_төрөлтийг_хурдасгадаг_нь_үнэн үү?
ТӨРӨЛТ_БА_ШАР_ТОС
Манайхан ямар ч боловсролтой байсан маш их туйлшрамтгай улсууд юм аа. Тийм юм сайн гээд сонсчихвол байнга түүнийгээ хэрэглэж өөрийн биеэ хордуулдаг.
#Жнь: Төрөх үедээ #ШАРТОС уудаг эсвэл үтрээндээ хийдэг. Гайхалтай.
#Яагаад гэдэг асуултанд :
#Төрөх үед хүүхдийг доош нь гулгуулж хурдан гаргадаг гэсэн ш дээ гэж
#амнаас_ам_дамжуулан_ярьдаг_ярианд_итгэдэг.
Үнэхээр сонирхолтой. Хүмүүс л тэгээд яриад байдаг гэж яс махандаа шингэсэн ойлголттой.
#Энэ_бол_огтоос_худал.
Wekipedia-c хайгаад юу ч олдсонгүй.
Энд хэн гэж эрдэмтэн, хэдэн онд, хэдэн хүнд ямар судалгаа хийсэн гээд нотлох баримт баталгаа хаана байна хэлээд өгөөрэй.
Шар тос ханасан тос/царцдаг/учраас хүний биед шингэхдээ муу удаан. Хааяадаа тохируулан хэрэглэхэд болохгүй юм байхгүй.
Зүгээр л тэнцвэртэй хэрэглэ.
#Төрөлтийн_өвдөлтийн_үед
ШАРТОС_уухаар_юу_болдог_бэ?
Дотор пэлбэгнэж огиудас хүрч бөөлжиж биед маш таагүй мэдрэмж төрүүлж хоол боловсруулах замыг хурц хямралд оруулж болзошгүй. Байнга ариун цэврийн өрөөнд хэвтэх хэрэг гарна. Өөртөө болон хүнд төвөг учруулж огт болохгүй.
Бөөлжихөөр бие тамирдаж хүйтэн хөлс гарч, амархан эцэж цуцан эрч хүчээ алдаж төрөлт бүр хүндрэлтэй болно.
Шар тос хоол боловсруулах замд шимэгдэнэ доошоо үтрээгээр гулгах үйлдэл #ХЭЗЭЭЧ_үзүүлэхгүй. #Хэзээ_ч_үгүй
Гар аргаар бэлтгэсэн зориулалтын биш зүйлийг өөрсдөө дур мэдэн үтрээнд хийснээр халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Үртээнд төрөх үед гулгамтгай чанарыг нэмэгдүүлэхийн тулд/VAGINA LUBRICANT CREAM/ гэж тусгай зориулалт бүхий усан бүтэцтэй гель хэрэглэдэг.
Хэзээ ч #ШАРТОС үтрээгээр хэрэглэхгүй.
Ямар ч эмэгтэйчүүдийн эмч нар танд ШАРТОС хэзээ ч санал болгохгүй гэдгийг анхаарна уу
Эмч, эх баригчийн ажилд маш том хүндрэл учрууулж байна.
#Одоо бүгдээрээ жаахан шинжлэх ухаан ч байцгаая. Хөгжицгөөе.
#Та бол өөрийнхөө менежер. Ийм баталгаа нотолгоогүй зүйлийг хэрэглэх үү үгүй гэж бодож төлөвлөгөө гаргах учиртай.
Миний бичсэн мэдээлэл бүх хүнд таалагдахгүй байж болно.
Авах гээхийн ухаанаар хандаарай.
#Өнцгөө жаахан өөрчлөх гээд оролдоод үзээрэй.
Өөрийн биедээ итгэх шинжлэх ухаан ч мэдлэгтэй болохыг уриалж байна.
Төрөлтөндөө өөрийнхөө сэтгэл зүй, бие махбодь, үтрээгээ сайн бэлтгэ.
Зарим нэгэн уламжлалт аргууд сайн байж болно гэхдээ #ТӨРӨХӨД_ШАР_ТОС биш юм аа.
Мэдээлэлийг бэлтгэсэн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн