2019 онд Цэрэнг гутаан доромжлох ээлжит компанит ажил явлаа.
2017 онд Цэрэнгийн аялал амьдрал хийж ирсэн замналыг харуулсан 20.000 зурагнууд, өөрийнх нь YouTube суваг дахь бүх л сайхан бичлэгүүд, Цэрэн турсын вэбсайт, Цэрэнгийн гүүглэ дэхь бүх л зургууд бусдын гарт орж устгагдав. Цэрэнгийн нүцгэ н шалда н зургийг хувийн архиваас авч түүнийг санаатай тараан дэвэргэж, гутаа н доромжил ж мууг нь үзэв. Ажиглахад голцуу сэтгүүлч, пи арч нэртэй хүмүүс ард нь байх.
Дүрслэх Урлагийн сургууль төгсөөд аялал жуулчлалийн замаар явж бизнес эрчимтэй хийж 4 хүүхдийн эх болж, намайг ачилж асарч ирсэн ээж өндөр настай болов. Над руу ирэх тэр их аюулыг хэр баргийн хүн даахааргүй байсан юм.
Надаас дуу хоолой алга болсон. Хүмүүс намайг яаж амьдын тамд унаж хийсэн бүхэн нь алга болсныг гадарлаачгүй.
Тэгээд би тэр бүх доромжлол д өөрийн уран бүтээлээр хариу өгсөн юм. ГАНЦХАН зургаараа нэгхэн өдрийн үзэсгэлэн гаргаад өөрийнхөө захиасыг хөвгүүддээ бичээд гэртээ өлгөсөн.
Би Монгол эрчүүдийг муу хэлдэггүй, зүгээр өрөвдөөд байдаг. Харин намайг хамгийн ихээр гутаан доромжил ж , сэтгэгдлээр шоолон, бах таваа хангаж бүр дэвслэнэ. Эх орон гэж сүжигнэх цээж нүцгэ н , том гинж зүүсэн залуус бүр ч их шоолно.
Эцэст Би яг ямар Монгол эр хүнд гэм хийснээ мэдэхийг хүснэ. Би өөрийг чинь гомдооснуу?
Өөрөөс чинь юм салгасан уу? Өөрийг чинь хулхидсан уу?
Үр хүүхдийг чинь зовоосон уу?
Энэ зурагны доорхь зайг намайг гутаан доромжилдог эрчүүдэд өглөө. Кайф авцгаа. Бичицгээ!