Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн малчин Б.Нямдоржийн ингэнээс гуравдугаар сарын 7-ны өдөр ихэр эр ботго гарч малчин эздээ баярлуулсан билээ.
Ингэ ихэрлэхийг Монгол түмэн эрт дээр үеэс “Сайн цагийн эхлэл” хэмээн үзэж бэлгэшээдэг. Хэдэн жилийн өмнө түүний ах, Улсын аварга малчин Б.Дашмягмарын хотонд ингэ ихэрлэж байсан юм байна.
Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар энэхүү үйл явдлыг билэгшээж ихэр ботгоны зургыг зуруулж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад бэлэглэжээ. Тэрбээр “Ингэ ихэрлэх нь элбэг дэлбэг сайн сайхан амьдрал, төр төвшин түмэн олон амгалан байхын бэлгэдэл байдаг.
Монгол улсын Eрөнхийлөгч Х.Баттулгад айлтгал өргөн мэдүүллээ.
Монголын гэх болгон өргөжин дэвшиг ээ.” хэмээсэн байна.