Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ЦЕГ-ын дэд даргаар Оюунхүүгийн Амарсанааг томиллоо
Папарацци

ЦЕГ-ын дэд даргаар Оюунхүүгийн Амарсанааг томиллоо

coolНийтэлсэн: cool03/13/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан, хурандаа Оюунхүүгийн Амарсанааг томиллоо.

Хурандаа Ж.Амгалан УОК-ын нарийн бичгийн дарга болсонтой холбоотойгоор энэ томилгоог хийжээ.

Хурандаа О.Амарсанаагийн хувьд төрийн албаны мерит зарчмаар, цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн дэвшин ажиллаж буй нэгэн юм. Тодруулбал, 1997-2001онд тухайн үеийн Цагдаагийн академийн сонсогч, 2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж иржээ. Улмаар 2006-2007 онд ЭЦГ-ын Эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, 2007-2011 онд тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн зохион байгуулалттай гэмт бүлэг хариуцсан ахлах төлөөлөгч, 2011-2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд, 2013-2014 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2014-2015 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, 2017-2018 онд ЭЦГ-ын V хэлтсийн даргаар ажиллаж байгаад хөдөө, орон нутагт томилогдсон аж. Ингээд 2018-2020 онд Дундговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад цагдаагийн байгууллагын бүтцэд шинээр бий болоод удаагүй байсан Экологийн цагдаагийн албаны даргаар 2020 оны наймдугаар сард томилогдсон юм.

Эзэмшсэн мэргэжил, боловсролын хувьд 1997-2001 онд Цагдаагийн академид сурч эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж, 2005-2007 онд Удирдлагын академид суралцан удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2020 онд мөн академийн Төрийн албаны сургуульд төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгсжээ.

2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Туркийн Цагдаагийн академид хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, террорист үйл ажиллагааны эсрэг хариу арга хэмжээний сургалтуудад хамрагдсан, цагдаагийн байгууллагад 24 жил алба хааж буй нэгэн аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.