МЭДЭГДЭЛ
А.АДЬЯАСҮРЭН ГИШҮҮНД
Өнөөдөр буюу 2021.03.13 ний өдөр Танд хамаарал бүхий нэр дурьдагддаг, бүхний мэдэх Ульгансар, Тэнгрий Транс ,Сантээвэр, Баянговь компаниуд жолооч нарынхаа тээврийн хөлсийг дураар нэмж хасдаг асуудалд эсэргүүцэл илэрхийлж 300 орчим тээвэрчид ачилтад орохгүй зогсолт хийж эхэлсэн байна.
Танд хамаарал бүхий яригддаг эдгээр компаниуд жолооч нартаа ажлын хувцас , олгодоггүй кэмп байр амрах нөхцөлөөр хангадаггүй. Жолооч нар нь тонн жингийн хөлснөөсөө бүх зардал зүйлээ өөрсдөө дааж амьдардаг . Гэтэл өөрийн кэмп амрах байртай, ажилчдаа ажлын хувцас өгдөг, хоол хүнсээр хангадаг Санхай зэрэг компанитай харьцуулсан жишгээр тонн жинг тооцон тээврийн хөлсийг нь бууруулан тооцон өгөх гэж байгааг тээвэрчид эсэргүүцэж байгааг илэрхийлснийг үүгээр мэдэгдье.
Үүний урьд манай үйлдвэрчний холбоонд дээрх нэр бүхий компаниудтай холбогдох хасалт хийх, цалин мөнгөө авч чадахгүй байгаа гомдол удаа дараалан ирж байгаа талаар бид танд хандаж албан бичиг хүргүүлсэн боловч таны зүгээс хариу ирүүлээгүй болно.
Иимд өөрийнхөө босгож бүх менежментийг нь хийж ирсэн “Дайчингийн цуваа” хэмээн алдаршсан дээрх бүлэг компаниудтайгаа нэн даруй ярьж, цаашид тээвэрчдийг хохироохгүй байх талаар анхаарч ажиллахыг хүсье.
Цалин хөлсөө бууруулахыг эсэргүүцсэн тээвэрчдэд Шинэжил гэх өвөрмонгол дээрэнгүй хандаж , ” бүгд машинаа тавиад явцгаа өөр жолооч байна …. “гэх зэргээр илтэд хууль давсан тулгалт хийж байгаа бөгөөд өвөлжингээ хүйтэн машин мануулж зогсоогоод ажил гарангуут цалингаар нь хясан хөөж тууж байгаа шударга бус байдлыг эсэргүүцсэн тээвэрчдийн тэмцэл цааш тэлж өрнөвөл үүсэх хариуцлагыг хэн нэг хөтөч бус тухайн компанийн хууль ёсны бүртгэлтэй эзэд , Эрхэм гишүүн танаас нэхэх болохыг үүгээр мэдэгдье.
Тээвэрчдийн ажил хаялт тэг зогсолт үргэлжилж байна. Талууд ухаалаг шийдвэр гаргахыг уриалья.
БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБООНЫ ҮЭ-ИЙН ХОЛБОО
2021.03.13