Тооцоогоо мурисан хүмүүс зөөгч залууг өрөнд оруулжээ.
Salm Паб баарны зөөгч залуу тооцоо алдсанаас болж өрөнд оржээ.
Тус баарны зүгээс:
Ширээ алдлаа!
Энэ залууг Шижирээ гэдэг. Өдөр бүр 13 цагийн турш тасралтгүй ажиллаж түрээсийн хажуу өрөөний төлбөр, өөрийн сургалтын төлбөр бусад зардлаа олж илүү гарсан хэдээ ар гэртээ ганц ээж дүү нартаа илгээж илүү төвөг удахгүйг хичээж зүтгэж яваа залуу.
Оройжин үйлчилгээ авж үйлчлүүлчихээд завгүй ачааллаж байх зуур нь тооцооноосоо мурьдаг сэтгэлгүй хүмүүс муухай юмаа.
Зохих газар нь хандахаас өмнө менежертэй нь холбогдоод тооцоогоо барагдуулаад өгөөрэй.
Утас : 8806-8227″ хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.