Урлагын салбараас бизнесийн салбарт хүч үзэж буй Нарагийн хүүгийн төрсөн өдөр саяхан тохиожээ. Тэрбээр цахим хуудсандаа хүүгийнхээ өлгийтэй зургийг оруулсан ба зурган дээрх өлгий хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Нара энэхүү постноосоо санаа авч Эх үрсийн баяр хүртэл хандив цуглуулахаар шийджээ. Тэрбээр “Шинэ өлгий” аянг зохион байгуулж орчлонд мэндэлсэн шинэхэн үрээ хүлээн авсан ээжүүдийг баярлуулахаар шийджээ. Нара цахим хуудсандаа: “Бунжаагийн 7н насны баяр сайхан болж, олон мэндчилгээ хүлээн авлаа, маш их баярлалаа.
Харин энэхүү өлгийний тухай олон сэтгэгдэл хөвөрч тэр бүгдээс үүдэн “Эх Үрсийн Баяр” угтан Шинэ цагийн шинэ Монгол иргэнд “Шинэ Өлгий” аянг зохион байгуулая гэж шийдлээ.
Та бүхэн 1 кофе авах мөнгөө энэхүү аянд зориулснаар өөрсдийн хайртай үр ач, түүнчлэн олон мянган Шинэ Монгол Иргэдийн шинэ дулаан өлгийнд хайр дүүрэн өлгийдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Аяны данс: Хаан Банк
Дансны Дугаар : 5163372057
Дансны нэр: М.Нарантуяа-Нара
Мөн түүнчлэн энэхүү аянаар Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжиж Үндэсний бүтээгдэхүүнийг сонгох учраас та бүхэн маш утга учиртай зүйлийн бүтээгчид болох юм.
Жич: Дансны бүх орлого, өлгийнд зориулах зардал гээд бүх данс хөтлөлтийг ил тод шилэн байдлаар хөтлөх болно.” Хэмээн бичжээ.