Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтанд ажиллаж байгаа эмч, ажилчдад өнөөдөр 14:30 цагт жижиг цаасан аягатай хоол өглөө гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан юм.
Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтанд ажиллаж буй эмч нарын хоолны асуудалд онцгой анхаарч арга хэмжээ авахыг НЭМГ болон Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн удирдлагад үүрэг чиглэл өгсөн байна.