Хонь
Долоо хоногийн эхнээс эрч хүч буурч магадгүй. Танд гэнэтийн бэрхшээл тулгарна. Та үүнд бэлэн байх хэрэгтэй. Залуу хүмүүс хайртай хүнтэйгээ учирна. Итгэл бол таны ялгарах гол тал гэдгийг батал. Таны ажилсаг зан дундаршгүй хэвээр байвал олон зүйлийг шийднэ. Төлөвлөгөө бодит байдал хоёр зөрчилдөж, таныг туйлдуулна.
Эрч хүчээ хуримтлуулахын тулд бага зэрэг амар. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, өөрчлөлт шинэчлэлт хий. Долоо хоногийн эцсээр санхүүгийн баримт бичиг бүрдүүлэхдээ алдаа гаргаж магадгүй. Та өнгөрснөө санан дурсаж, зарим зүйлийг эргүүлэн өөрчлөх хүсэл төрнө.
Үхэр
Долоо хоногийн эхэнд эрүүл мэндээ хайрла. Амьсгалын замын өвчин хүндэрч болзошгүй. Хууч өвчнөө эмчлүүлэхэд үр дүнтэй. Хэрэгцээтэй эд зүйлс худалдан авахад таатай байна. Ажил хэрэгч уулзалтуудад сайн бэлтгэх хэрэгтэй байна. Түншүүд ирсэн шинэ мэдээлэл эргэлзээ төрүүлэх бололтой. Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нь сайн шалгаарай. Гэр бүлдээ цаг гаргаж, таны тусламж дутагдаж байгаа асуудлыг шийдвэрлэ. Түнш болон зохион байгуулах арга хэмжээний ивээн тэтгэгчидтэйгээ харьцаагаа сайжруул. Ухаалаг бас шийдэмгий байвал таныг ажлын амжилт хүлээж байна. Хэт сэтгэлийн хөдөлгөөнөөс болж эрүүл мэнд муудахаас сэргийл.
Ихэр
Таны хувь заяаг шал өөр, ямар нэг далдын хүчин зүйл тодорхойлж, элдэв ээдрээтэй үйл явдлуудыг зөвхөн өөрийн чинь өмнө гаргаж тавиад байгаа мэт санагдаж байвал өөрчлөлт яаралтай хийх цаг болжээ. Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Амжилтаа ахиулах хүсэлд хэт бүү авт. Хайр сэтгэлийн харилцаанд зөрчил гарна. Таны хайр дурлалын асуудал ээдрээтэй байгаа бол зөвшилцөх алхмыг санаачлан хийхэд тохиромжтой үе. Магадгүй та тэр хүнтэй харьцах хувилбараа зөв сонгоогүй байж болно. Та дур булаам харагдаж мэдрэмж сайтай байна. Сэтгэл зовоосон асуудлууд удахгүй шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр төлөвлөсөн ажлаа биелүүлэх цаг ирж байна. Нэр нөлөөтэй удирдах албан тушаалтны дарамт ихэснэ.
Мэлхий
Долоо хоногийн эхэнд дотоод сэтгэлээ сонсох бясалгал хий. Сүм хийдэд очиход өлзийтэй. Сэтгэл санаа тайван байхын тулд хамтрагч нартайгаа ирээдүйн үр өгөөжийн асуудлаар ярилц. Эсрэг хүйсийн харьцаанд гадаад дур булаам, гоо сайханд хэт татагдана. Наргиж цэнгэхдээ буруу санаатны урхинд орох магадлалтай байна. Үйлчилгээний салбарт ажиллагсдыг шагнал, бусад урамшуулал хүлээж байна. Мөн худалдааны ажилтнууд ашиг олох боломж гарна. Зөн совингоо сонсож, далд ухамсрын мэдээллээ боловсруулахад сайн. Боломжтой бол долоо хоногийн сүүлээр гэр бүлээрээ салхинд гараарай. Өөрийн үнэт зүйлээ хайж олохын тулд зүрх сэтгэлээ сонс. Алсын хараа, хүлээцтэй байдал тань бусдаас хүндлэл хүлээнэ. Зарим нөхцөл байдлыг даван туулах нь таны боломжоос илүү хүчтэй байвал санаагаар бүү уна. Ухаалаг байж сэтгэлийн хөдөлгөөн, яаруу үг хэлээ барь.
Арслан
Долоо хоногийн эхээр хосууд хоорондын харилцаагаа сайжруулах боломж гарна. Гайхамшигт санаануудаа амьдралд хэрэгжүүлэх боломж гарна. Хувийн амьдрал хөрөнгө мөнгөний асуудлаас болж гомдолтой байх бололтой. Санхүүгийн болон хуулийн асуудлыг шийдэхэд хүнд байна. Орлого багасна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй тул танаас ихээхэн эрч хүч гарна. Долоо хоногийн дундуур хэн нэгнээс бэлэг авна. Сэтгэлийн хямралд өртөхөөс болгоомжил. Тавгүй санаашрангуй байдлаа дотны хүндээ хуваалц. Та ажил төрөл, албан тушаал дэвших явц амжилттай болно гэдэгтээ итгэ. Нөхөрсөг харьцаанд таатай.
Охин
Таны эрүүл мэнд таны сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаарна. Гэр бүл, хүүхдүүдэд тань хайр энхрийлэл хэрэгтэй байна. Иймээс тэднийгээ аз жаргал болгохын тулд сайхан зүйлээр бэлэг барь. Алдаатай мэдээлэл, буруу тооцоо зэргээс болж болчимгүй үйлдэл гарах магадлалтай. Удирдлага ба түншүүдтэйгээ харьцахад хүндрэл гарна. Шинэ гарц хайж, ирээдүйгээ өөдрөгөөр хар. Од эрхэс ойр дотны хүмүүс тань тусална гэж зөгнөж байна. Шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Долоо хоногийн сүүлээр гадаад түншүүдтэйгээ хамтран хийх ажил чухлаар тавигдана. Дэмий хоосон яриа, улиг болсон зүйлсээс хол бай. Өмнөх ялалтаа бусдад булаалгахаас хамгаалах шаардлага үүснэ. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч багийн ажилд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Шинэ санаа олж, шийдвэр гарга. Энэ өдөр ажилд алдаа гарч магадгүй. Гэхдээ эрч хүчтэй байж бүхнийг даван гарахыг хичээ.
Жинлүүр
Бусдын анхаарлыг өөртөө татах гээд улиг болохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ажил хэргийн мэдээлэл хүлээн авахдаа анхааралтай ханд. Алдаа гарч магадгүй. Санамсаргүй учрал таны амьдралыг өөрчлөх хүчтэй байна. Залуу хосууд хаана ч болзсон сэтгэл ханамжийг авна. Дотны найзуудтайгаа муудаж магадгүй тул тэдэнтэй шаардлагагүй бол уулзахгүй бай. Хэрвээ та сэтгэл санааны хувьд тогтвортой байж чадахгүй бол өөртөө эргэлзэж буй хүмүүсийг итгүүлж чадахгүй. Долоо хоногийн сүүлээр таны хувийн эрх чөлөө гэр орны ажлаар хязгаарлагдаж, хайр дурлалын харилцаанд хүлээх үүрэг давамгайлна. Гэртээ засвар хийх эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авч магадгүй.
Хилэнц
Эрүүл мэндээ анхаар. Дархлааны систем муудна. Эд зүйлсээ хулгайд алдах, бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх зэргээс болгоомжил. Бичиг баримтаа сайн нягтлан шалгахгүй бол эвгүй байдалд орох байх. Гадаад худалдааны ашигтай гэрээ байгуулах боломжтой байна. Долоо хоногийн дундуур од эрхэсийн дэмжлэгээр зөн билэг өндөр байна. Ухаалаг хүмүүстэй танилцах боломжийг бүү алд. Олон арга барилаас алийг нь сонгохоо та эргэлзэнэ.Өөртөө болон өөртэйгөө холбоотой бүх түншүүддээ шударга сайхан сэтгэлээр ханд. Зөв эхэлсэн хамтын ажиллагаа үр ашигтай байх болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Албан болон амины ажил хэрэгтээ цаг заваа зөв хослуул.
Нум
Хэт ядрах ч сэтгэлээр унах хэрэггүй. Дотоод зүрх сэтгэлтэйгээ зөрчилдөх үйл бүү хий. Зарим талаар хэт нээлттэй байлгүй, дотоод сэтгэлээ өөртөө хадгал. Сайн танихгүй хүн болон нөхцөл байдалд бүү итгэ. Хэт идэвх бүү гарга. Мэргэжлийн хандлага зонхилсон, дур сонирхолтой ажилдаа цаг гарга. Холын хүнээс авсан мэдээлэлд шууд итгэх хэрэггүй. Өөрийн ололт амжилтаа дүгнэж цэгнэн ирээдүйн ажлаа зураглан харах хэрэгтэй. Зөвхөн ажилдаа анхаарч, хяналт үнэлгээ хийхэд таатай байна. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн учралд бэлэн бай. Таны санаа бодол тогтворгүй байна. Нилээд хугацаанд тогтворгүй байсны дараа нь сэтгэл санаа дасал болсон хэмнэлдээ орно. Хуучин ажлаа ч амжилттай дуусгана. Халдварт өвчин тусах эрсдэл байна.
Матар
атериаллаг байдлаа дээшлүүлэхэд долоо хоногийн эхний өдрүүдэд сайн байна. Худалдаа наймаандаа анхаарвал та ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэхийг зөвлөж байна. Буян хийж, залбирал үйлдэхийг зөвлөж байна. Зорилгодоо хүрэх зүтгэл таныг хөдөлмөрч, нямбай хүн болохыг харуулна. Мөн зорилгодоо хүрэхийн тулд сайн төлөвлөгөө чухал байгааг сана. Төвлөрөх орон зай хэрэг болно. Онцын шаардлагагүй бол дотны хүмүүсийнхээ ажил хэрэг, амьдралд бүү оролц. Долоо хоногийн дундуур шинэ үйл хэрэг эхлэх, шинэчлэл хийх зэрэгт амжилттай байхыг од эрхэс зөвлөж байна. Шинэ харилцаа холбоо тогтооно. Эхэлсэн ажлаа хойш тавилгүй дуусгавар болго. Ингэсэн тохиолдолд амжилт ирнэ. Уран бүтээлч матрынхан амжилттай байна. Зохиол бичих, зураг зурах, төсөл боловсруулах гэх мэтийг хийж нам гүн тайван орчинд ажилла.
Хумх
Удахгүй ирээдүйтэй ажил албанд орох магадлалтай. Зайлшгүй зарлагаас болж муудсан санхүүгийн байдлаа дээшлүүлэх санаа олох бололтой. Биеийн эрүүл мэндээ сайн анхаарвал ирээдүйд ирэх сорилын бэлтгэл болно гэдгийг сана. Болгоомж ялангуяа санхүүгийн асуудалд илүүдэхгүй. Бүтэлгүй ажлыг дуусгаж цэг тавь. Зарим дутуу ажлаа ирээдүй муутай бол шууд орхи. Албан тушаал ахихад өрсөлдөж буй хүний зүгээс цохилт ирнэ. Бусдад буруугаа чихвэл эвгүй байдалд орно. Хэт улайралгүй, ойр зуурын ажил хий. Та өөрийгөө ажил хэргийн болоод амин хувийн ямар ч ажлаар дарах хэрэггүй. Ихэнх хүмүүс энэ үед урьдын алдаагаа давтаж магадгүй байна. Энэ долоо хоног аяллаар явахад тохиромжгүй үе. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж, сонирхолтой хүмүүстэй танилцах боломжтой. Өөрийнхөө сайн талуудыг харуулж бусдыгаа хөгжөө.
Загас
олоо хоногийн эхээр хойшлуулшгүй олон асуудлууд гарч магадгүй. Бүхнийг амжуулах шаардлагатай болно. Ажлаа зөв зохион байгуулж, зах зээлээ тэлэх арга хэмжээ ав. Өөрийн итгэл үнэмшилтэй байгаа төлөвлөгөөгөө тууштай хамгаал. Санаа зовоосон асуудлаа мартахыг хичээ. Од эрхэс танд хамтран ажилладаг хүмүүстэйгээ ажил төрлөө нэгтгэн эрхлэхийг зөвлөж байна. Хамтран ажилладаг түнш, санаа нийлдэг хүмүүстэй ойр бай. Мэдрэмж, зөн билэгтээ илүү итгэ. Аливаа гэрээ хэлэлцээр хүндэтгэл ба харилцан буулт хийх чадварын ачаар амжилттай болно. Таны сэтгэл санаа танаас л хамаарна гэдгийг санаж, аль болох ухаалаг хүлээцтэй бай. Ажлынхаа төрлийг өөрчлөх эсвэл ажлын байраа солиход сайн үр дүн ирж магад. Бизнес эрхлэгч загасууд хуучин түншүүдтэйгээ ажиллах нь ашигтай.