Олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран олон төрлийн бүжгээс үзэгч та бүхэнд ням гараг бүрийн үдэш толилуулах Үндэсний шилдэг контент бүтээгч Монгол телевизийн “Ододтой Бүжиглэе” шоу эхэллээ.
Ням гараг бүр олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хамтран бүжих уг шоуны оролцогчид тодорчээ. Уг шоунд спортын салбарын төлөөлөл болон оролцогч нь сагсан бөмбөгийн ОУХМ Т.Санчир байлаа. Дархан аварга Д.Дамдин аваргын ач хүү Т.Санчирын үсний засалт өчигдөр цахим орчинд гол ярианы сэдэв боллоо. Өмнөд Солонгосын одуудын үсний засалтыг дууриасан түүний шинэ имиж фэнүүд нь огтхон ч таалагдсангүй.
Нэг фэн нь бүүр “Санчирын үсийг зассан үсчин хэн бэ? Арай ч дээ” хэмээн бухимджээ. Олон охид бүсгүйчүүд Т.Санчирыг крашладаг болохоор шинэ хэв маягтаа анхаарч дээ Т.Санчир минь