Сэрэмжлүүлэг: ОБЕГ болон харъяа нэгжийн алба хаагчид халдвар авсан болох нь тогтоогдлоо
Өнгөрсөн баасан гаригт буюу 2021-03-12-ны өдөр онцгой байдлын дарга нар дэглэм зөрчиж 20 гаруй хүнтэй сургалт зохион байгуулсан. Сургалтад суусан нэг хүн халдвартай болох нь тогтоогтсон юм. Сургалтад нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн есөн дүүргийн онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах сургалтын төвийн мэргэжилтнүүд зэргээр 20 гаруй хүн оролцжээ.
Үүний улмаас өнөөдөр ОБЕГ-ын хэд хэдэн алба хаагч болон аврах 10-р ангийн алба хаагчид халдвар авсан болох нь тогтоогдож, тухайн ажилчдыг тусгаарлаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын таван алба хаагч ковидтой болох нь батлагдаад байна. Тодруулбал, Гал түймэр унтраах 10 дугаар ангиас 2 алба хаагч, ОБЕГ- аас 2 алба хаагч Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсээс 1 алба хаагч халдвар авсан байна.
Хамгийн гол нь халдвар гарсан Онцгой байдлын газар болон салбар нэгжид хөр хорио тогтоогоогүй. Мөн халдвар хамгааллын дэглэм сахиулахгүй байгаа аж.
Алба хаагчдын халдвар авсан асуудалд хэн дарга ямар хариуцлага хүлээх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.