Өөрийн охин, өнчирч хоцорсон есөн дүүгээ өсгөж яваа 21 настай Б.Ариунболорт АНГУУЧ гурван өрөө байр бэлэглэжээ гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр гэгээлэг мэдээг үгүйсгэх, харлуулах мэдээллүүд цацагдаж байна.
Энэхүү аяныг долдугаар сарын 29-ны өдөр буюу Ангуучийн төрсөн өдрөөр зохион байгуулсан гэдгийг мэдэхгүй хүн ховор байх.
Ангууч болон тус аянг эхлүүлсэн Т.Дука нар маргалдав.
Мөрөөдөл группийн админ Т.Дука групп дээрээ “Хмм ёстой буянаараа болог.Ганбууш аниа хүртэл орж ирж загинах .Би ямар яасын .Тэр Ариунболорын асуудлыг дахиж надаас битгий асуугаарай.Ангуучаас өөрөөс нь асууж шаардаарай…Намайг лайв хийхэд 30гаруй сая төгрөг цугласан.Гадаадад байдаг Монголчууд бараг 30-аад сая төгрөг явуулсан дээр нь Ангууч өөрийнхөө дансанд 20 гаруй сая төгрөг цуглуулсан гээд бодохоор хангалттай байранд оруулах мөнгө бүрдсэн.Заавал ашиглалтанд ороогүй байранд оруулах гээд байдаг нь сонин.Надад тэр нэр хүнд алдар гавяа чинь угаасаа хэрэггүй.Сайн үйлсийн ажлыг хийхээ ч зогсоож байгаа.Би өнгөрсөн жил 3н хандив эхэлсэн.Эхнийх нь Ариунболор байсан .Ангууч авсан байранд оруулахаар болсон ,дараа нь бүтэн өнчин 3н хүүхэд буюу БАНЗРАГЧНОРОВ дүүд туслах ажил байсан лайв хийгээд 20 гаруй сая төгрөг Банзрагчноровын өөрийнх нь дансанд цуглуулж өгсөн аз болж аавуудын групп зохион байгуулахаар болж админ Цэндаюуш хүлээж авсан .Одоо удахгүй газар гэсэхээр байшингаа барьж эхэлнэ гэсэн.Хамгийн сүүлчийн маань сайн үйлсийн ажил бүтэн өнчин хоцорсон 12р ангийн охин Э.АНУ 4н настай дүүтэйгээ үлдсэн байсан.Тэр охинд би чин сэтгэлээсээ туслая гэж бодож байгаа.Энэ ажлыг дуусгаад хүссэн хүсээгүй сайн үйлсээс зодог тайлна.Шантарч байна.Нүүрлүү ус цацагчдаас залхаж айж байна.Ажиллаж,суралцахынхаа хажуугаар хэн нэгний амьдралд гэрэл нэмчих гээд л гүйдэг гэтэл ёстой албатай юм шиг миний хийх ёстой цалинтай ажил шиг ханддаг хүмүүст жинхнээсээ дургүй хүрлээ.Бид нэгнээ ингэж хэмлэдэг ,бас нэр хүндтэй,баян чинээлэг хүнд худлаа дольдогоноод долоочих гээд гүйдэг болохоор хөгжихгүй байгаа юм.Шударга бусын хонгилоор өчнөөн муу муухай зүйлийг сонсож харж,явлаа залуу хүнийхээ хувьд ийм зүйлийг эсэргүүцдэг шударга иргэн байхыг хүсдэг гэтэл яав .Доошоо татагсад дэндүү их юм бурхан гэж байдаг бол бүгдийг харж байгаа байх.Буянаараа болог” гэжээ.