Зам, тээврийн хөгжлийн яамны сайд асан Б .Энх-Амгалангийн Дарханы замыг самарсан түүх саяхных. Түүнд нам нь ивээл хишгээ хүртээж, ийнхүү сайдын суудлыг “бэлэглэв”.
Гэвч салбараа самарсан түүнд зогсох ухамсар алга. Албан тушаалаа өгсөн ч тэрээр Самрах салбар мундахгүй ажээ.
Халдварт өвчин гаарч, хөл хорио тогтоож, нийтээрээ хичээж буй энэ хүнд цаг үед тэрбээр хууль тогтомжийг уландаа гишгэсээр. Томилолт нэрийн доор өөрийн амбицаа хөөж, Говь-Алтай аймагт очоод одон тарааж, хүмүүсийг хошгируулах зорилготой Төрийн нэр барьж очсон байна. Гурван машин хөлөглөж очсон нөхдүүд Аймгийн Онцгой комисс болон Засаг даргын шийдвэрээр эрхээ хязгаарлуулж, хууль дүрэм мөрдөхөөс өөр аргагүй болжээ. Энэ талаар Говь-Алтай аймгийн Онцгой комисс мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны сайд асан Б.Энх-Амгалан та хууль дүрмээ мөрд