Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлжээ.
Гэвч энэ нь Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдээд олдсон багахан хэсэг ажээ. Өөрөөр хэлбэл, “мөсөн уул”-ын орой нь гэсэн үг.
Баримтыг хүргэе.
Б.Баасанцогтын данснаас:
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603….дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт 10 сая төгрөг,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973…. тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417…. тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435…. дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712…. дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926…. 2021.1.27- 550 мянга
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420….дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг
-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333…. дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400 мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг
-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125…. дансанд 2019.7.8- нд 500 мянга төгрөг
-Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын 501920…. дансанд 2020.6.9-нд 800 мянган төгрөг
-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819….дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.
Эх сурвалж: Монголын өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл ТББ