Ээж маань байнга сайхан үг хэлж өсгөсөндөө.
Хэвтэрт юу ч хийж чадахгүй байхад миний охин хөл дээрээ босно сургуульд орно гэдэг байсан. Сургуульд орсны дараа миний охин МУИС-д ороод амжилттай сурч чадна аа гэж байсан нь мөн л биеллээ олсон.
Их сургуулиа төгсөөд ажилгүй байхад миний охин хүссэн газраа зорилгынхоо төлөө ажиллана аа гэдэг байсан одоо биеллээ олоод явж байна.
Сайн хүнтэй учраад сайхан үртэй болно гэж байсан одоо хөөрхөн охинтой болсон л байна.
Тэгэхээр ээж хүний үг хамгийн хүчтэй бөгөөд амьтай байдаг шүү.
Баярлалаа ээжээ
\2 жилийн өмнөх пост\