Гайхалтай хүчирхэг хоолойтой дуучин Б.Маралжингоо үнэнч дагагч нартаа зориулан Giveaway зарлана.
Тэрбээр анхны Пэйж хуудсаа хакердуулсан бөгөөд шинээр нээсэн Пэйж нь 96 мянган дагагчтай болжээ. Б.Маралжингоо : “Анх нээсэн 200k дагагчтай Page маань хулгайд алдагдсан ч гэсэн Энэ Page маань өдгөө 96 мянган дагагчтай болсон байна. Удахгүй 100К дагагчтай болох нь ээ. Үнэнч дагагч нартаа зориулан тун удахгүй Giveaway зарлана.
Дэмжиж байна уу?? Манайхаан ” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Авьяаслаг дуучин маань өөрийн бас нэгэн чадвараа сорихоор “Ододтой бүжиглэе” шоунд оролцохоор болоод байна.
Ням гараг бүр Маралжингоог хэрхэн бүжиглэхийг түүний үнэнч фэнүүд тэсэн ядан хүлээж байна.