Өөрийгөө шатааж “зулын гол” болсон залуугийн хойдын буянд зориулж лам нар ном айлдав.
Хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатааж, таалал төгссөн талийгаач залуугийн хойдын буянд зориулж Самъяа хийдийн лам хуврагууд ном айлдлаа. Уг хэргийг цагдаагийн байгуулагаас шалгаж буй бөгөөд ямар учраас ийм үйлдэл хийсэн нь тодорхой бус байна.