Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дуучин Х.Мөнгөнцэцэг,Э.Чулуунчимэгээс уйлаад уучлал гуйж явжээ
Папарацци

Дуучин Х.Мөнгөнцэцэг,Э.Чулуунчимэгээс уйлаад уучлал гуйж явжээ

coolBy cool03/17/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“People” сэтгүүлийн 2019 оны дугаарт Э.Чулуунчимэг ярилцлага өгч байжээ.

Түүний хатуухан хэлсэн үнэн үгс сошиалаар тарж эхэллээ.

Сошиалд тараад буй 2019 онд өгсөн ярилцлагад Э.Чулуунчимэг ,Х.Мөнгөнцэцэгийн талаар “Нэг хэсэг би тэрэнтэй бүр харьцахаа байгаад, сүүлдээ нэг тогоонд үргэлж тааралддаг болохоор уучлаад, надаас бүр уйлаад уучлалт гуйж байсан. Хандаа бид гурав хамтарч уран бүтээл хийгээд, харьцаа дууссан гэж бодож байлаа. Дуусаагүй л байсан юм билээ. Эцэстээ харж тэсэхээ байгаад шийдээд явсан. Би яаж ч амьдраад явсан юм.

Одоо бол би Болдоог өмгөөлдөг. Яагаад гэвэл тэр хүн намайг явчихна гэж бодоогүй. Би үргэлж хажууд нь байгаад л байх юм шиг, тэр хүн хааяа нэг уулзчихаад ч байх юм шиг, тэгээд л хоёулаа сайхан дуугаа дуулаад, охиноо өнчрүүлэхгүй байх юм шиг л бодож явсан байх. Сүүлд ч гэсэн тэрэнтэй бараг сууна гэж бодоогүй байх. Хамт хэдэн жил амьдарсных би тэр хүнийг мэднэ дээ. Нэг л өдөр хүүхэд нь төрчихсөн, яаж ч чадаагүй. Төрөн төртөл нь “Миний хүүхэд биш” гээд л явж байсан хүн шүү дээ. Аргагүйн эрхэнд үмхэнд нь уначихлаа л гэж би бодсон.

Би өөрт нь ч гэсэн “Чи үмхэнд нь уначихаа биз дээ” гэж хэлж байсан. Эрэгтэй хүмүүс ийм л хүүхэд шиг өрөвдмөөр шүү дээ. Эмэгтэй хүмүүс л ухаантай байх хэрэгтэй. Ганц бие эмэгтэйчүүд маань аль болох айлын амьдралд хошуу дүрэхгүй байгаасай гэж боддог доо.

Одоо болтол тэр эмэгтэй миний охиныг яаж бэтгэрч стрессддэгийг, ямар зураг зурдагийг мэдэхгүй л яваа. Хүн хэзээ, яаж ч амьдраа билээ. Тэр эмэгтэй ч гэсэн нэг өдөр өрх толгойлсон ээж болчихоод явж байх ч юм бил үү, амьдрал таашгүй шүү дээ. Бид бол яах вэ, мартчихна. Хүүхэд л өрөвдмөөр. Тэр хүүхэд хэзээ ч аавдаа буруу өгдөггүй л байхгүй юу. Миний аавыг аваад явчихсан л гэдэг” хэмээжээ.

Мөн Нэвтрүүлгээр Мөнгөнцэцэг бид хоёрыг танилцуулж байсан гэж ярьж байсан. Танилцуулж байгаагүй шүү дээ, худлаа ярьсан. Болдоо бид хоёр СУИС-ийн коридорт шатан дээр анх танилцаж байсан. Дараа нь миний анхны дууг зохиосон хөгжмийн зохиолч ахын тоглолт болж би менежрээр нь ажилласан юм. Болдоо тухайн үед хөгжим түрээслэдэг байж таараад тэр тоглолтын ажлаар бас таарсан байдаг. Удалгүй хөгжмийн зохиолч Байдраг ахын студи дээр би “Чамдаа заавал очно”, Болдоо “Ухаан цэцэг хоёр” дуугаа бичүүлээд дахин танилцаж найзууд болсон. Ингэж л эхэлсэн.

Би СУИС, ХААИС гээд хоёр сургуульд явдаг болохоор доод курсийнхнээ танидаггүй байлаа. Тэгтэл Болдоо манай доод курст байсан юм билээ. Мөнгөнцэцэг бид хоёрын хувьд СУИС-д нэг ангид сурч байгаад би ХААИС руу өдрийн ангид шилжиж, СУИС-ийн оройн ангид орсон. Харин Мөнгөнцэцэг доод курст, Болдоогийн ангид орсон. Тийм л түүхтэй. Нэгэнтээ л тэр хоёр үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байж худлаа ярих ямар хэрэг байна. Намайг ярихгүй, урдах амьдралаа хараад яв л даа. Би өнгөрсөн хугацаанд нэг ч удаа Болдоо руу утасдаж, төвөг болж үзээгүй гэжээ.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай

Шуугианы эзэд одоо бие биенээ уучилсан гэдэг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.