2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшэн, ялалт байгуулсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өнөөдөр тангарагаа өргөнө. Түүнийг өнгөрсөн сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд баривчлан, цагдан хорисон билээ.
Тэрээр Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч цагдан хоригдсон бөгөөд есөн сар хоригдсоны эцэст саяхан Дээд шүүхийн шийдвэрээр суллагдсан юм.
Хуулийн дагуу тангараг өргөөгүй үлдсэн гишүүн анх оролцсон чуулгандаа тангараг өргөх хуулийн зохицуулалттай байдаг. Үүний дагуу Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөх юм.