Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2021.03.17/ нийт 17044 сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:
-Сүүлийн 24 цагт 81 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдэж, нийт орон нутгийн өвчлөл 358 боллоо.