Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

    07/11/2026

    Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

    07/11/2026

    “Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотод ажиллаж байна
Фото

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотод ажиллаж байна

coolНийтэлсэн: cool10/23/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 22-25-нд Бээжин хотод ажиллаж байна. Айлчлалын анхны өдөр буюу 10 дугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд олон улсын хэмжээнд зөвлөх үйл ажиллагаа явуулдаг Deloite компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь 1845 онд Англид байгуулагдсан бөгөөд дэлхийн олон орон дахь 700 гаруй салбараараа150 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг, Хятад дахь салбар нь л гэхэд өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Эдүгээ БНХАУ-д 21 салбар ажиллаж байгаагаас Бээжин, Шанхай, Хонконгод хамгийн гол том гурван оффис үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Deloite компани нь 2018 оны санхүүгийн жилд 43 тэрбум ам.доллар хол давсан орлого олжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын зочилсон Бээжин дэх салбар нь 3300 ажилтантай бөгөөд хууль, аудит, татвар зэрэг салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Deloite компанийн Улаанбаатар дахь салбар төв нь удирдлагын менежмент, хууль, санхүүгийн чиглэлээр ажилладаг аж.

Тус компанийн ажлын гол чиглэлийн нэг нь ухаалаг хотын менежмент юм. Дэлхийн том хотууд хотоо хэрхэн иргэддээ нийцтэй, ухаалаг болгох чиглэлээр зөвлөгөө авч ажилладаг болжээ. Хот төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг ухаалаг хотын мэргэжилтнүүд 25 оронд энэ талын үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Ухаалаг хотын чиглэлийн RODAT төсөл л гэхэд замын хөдөлгөөнийг хянаж, замд яваа машинуудын датаг мэдэрч, ослоос сэргийлж, урсгал, чиглэлийг зохицуулах ажил хийдэг байна.

Ухаалаг хотоос гадна ухаалаг боловсрол, ухаалаг барилга, хиймэл оюун ухаан зэрэг олон салбар хөгжиж байгааг компанийн удирдлагууд танилцууллаа.

Монголд өнөөдөр тус компанийн цомхон баг ажиллаж байгаа ч Улаанбаатар хотыг ухаалаг болгох чиглэлд хамтран ажиллах боломжтойг мөн дурдаж байлаа.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.