УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг тусад нь явуулах асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр ХҮН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд хотын дарга Д.Сумьяабазарт хатуухан үг чулуудав.
Тэрбээр нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай яагаад хамт явуулж болохгүй байгааг шүүмжлэв.
Т.Доржханд “Мөнгө хэмнэх үүднээс энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулна гэж ойлгосон. Үр дүнд нь хэмнэлт гарах нь гэж ойлгож байсан. Гэтэл яагаад тусад нь зохион байгуулах болою оо. Тус тойргоос нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүн нь өөрийнхөө саналаар гишүүнээсээ татгалзаж Хотын дарга болсон.
Тэр дарга нь Нийслэлчүүдийг самарч байна шүү дээ. Тэр хүн чинь өнөөдөр энд сууж байх ёстой байтал тэнд очоод самраад байна шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сонгууль хийхээр болж байхад МАН хариуцлага хүлээхгүй бол тэр хүндээ хариуцлага хүлээлгэ” гэсэн юм.