УИХ-ын Хаврын чуулган ширүүхэн эхэллээ. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө. Түүнийг тангарах өргөхийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрс эсэргүүцэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж хэргээ шийдвэрлэх хүртлээ гишүүний тангараг өргөхгүй хүлээж байх хэрэгтэй гэв.
Тэрбээр Шүүх дээр байгаа хэргээ нэг талд нь гаргасны дараа тангараг өргөх асуудлыг шийдвэрлэж болохгүй Ж.Эрдэнэбатаа чи өөрөө нэг үг хэлчих л дээ” хэмээв. Тэрбээр цааш нь “УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь хулгайч нар боллоо. 2016 онд ч гэсэн ийм байсан. Хулгайч луйварчид ЖДҮ-чид гар гараасаа хөтлөлцөөд 50 хүнээс 3-4 хүн л хэрэг үүрсэн. АТГ-ыг ЗГ мэдэлдээ авсан. Хэргээ нэг тийш болгоод тангарагаа өргөхгүй юм уу? Тэртээ тэргүй чи я л авахгүй” хэмээв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Эрдэнэбатыг хуулийн хүрээнд тангараг өргөж байгаа гэдгийг тайлбарласанаар тэрбээр бүрэн эрхээ баталгаажууулж УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө.