Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдөр буюу ”Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Монгол эрчүүдийн баярын ганц өдөр гуравдугаар сарын 18-нд бүсгүйчүүд эрчүүддээ баярын мэндчилгээгээ дэвшүүлж байгаа юм. Эрчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлсэн бүсгүйчүүдээс жүжигчин Б.Навчаагийн мэндчилгээ олны анхаарал татав. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Нямбаатараас бусад эрчүүдэд баярын мэнд дэвшүүлжээ.
Жүжигчин Б.Навчааг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэр төрд халдсан хэргээр хуулийн байгуулагаар шалгуулсан нь саяхан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Х.Нямбаатарын эсрэг хар пиар хийсэн хэрэгт холбогдсон Б.Навчааг шүүхээр гэм буруугүйг нь тогтоосон боловч түүний гомдол барагдаагүй бололтой.


